Б.Мөнхзаяа түрүүлж, Д.Гантулга гуравдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Б.Мөнхзаяа түрүүлж, Д.Гантулга гуравдугаар байр эзлэв

 “Xian Yango International Marathon”-д дэлхийн шилдэг гүйгчид оролцжээ

Б.Мөнхзаяа түрүүлж, Д.Гантулга гуравдугаар байр эзлэв

БНХАУ-ын Шиань хотод өнгөрөгч бямба гаригт (2018.10.20) болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилтыг үзүүллээ.

“Xian Yango International Marathon”-ы эмэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км зайн уралдаанд ОУХМ Б.Мөнхзаяa аваргын алтын медалийг хүртлээ. Тэрбээр 2:31:01 цагийн амжилтыг үзүүлж, Монгол улсын рекорд амжилтыг дахин шинэчлэн тогтоосон байна. Мөн эрэгтэйчүүдийн хагас марафон буюу 21 км-ын зайн уралдаанд ОУХМ Д.Гантулга 1:06:51 цагийн амжилтаар хүрэл медаль хүртжээ. Шиань хотод болсон олон улсын марафон гүйлт нь томоохон марафоны нэг бөгөөд Кени, Ямайк болон Ази тивийн шилдэг марафончид оролцсон байна.

Б.Мөнхзаяа өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадмын бүтэн марафоны төрөлд оролцож, долдугаар байр эзэлсэн юм. Тэрбээр тухайн үед 2:40:14 цагийн амжилтыг үзүүлж байсан бол энэ удаа өөрийн тогтоож байсан улсын рекордыг 2:31:01 болгон шинэчиллээ. Б.Мөнхзаяа Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин бол Д.Гантулга мөн Хилийн 0208-р ангийн тусгай ангийн тамирчин билээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж