“Мэгжид Жанрайсаг” бурхныг шүншиглэж аравнайлав /1996.10.27/

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

“Мэгжид Жанрайсаг” бурхныг шүншиглэж аравнайлав /1996.10.27/

1928.10.23 МАХН-ын VII их хурал хуралдав. 192 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан. Бас намын дотоод байдал ба зөрчилдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” хэмээн буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.

1959.10.27 БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулсан байна. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьжээ.

1961.10.22 Балбын Цог жавхлант ван Махендра Бир Бикрам Шах Дева, Цог жавхлант хатан Ратна Ражиа Дева Шах нар БНМАУ-д төрийн айлчлал хийв.

1961.10.27 БНМАУ НҮБ-д гишүүнээр элсэв.

1981.10.27 БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.

1989.10.24 ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцов.

1992.10.21-25 Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг талууд үзэглэв.

1995.10.25 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эмч А.Отгондалай нарын хэдэн хүн “Зэт” компанийн зоогийн газарт хооллож, хоолны хордлого авч, улмаар А.Отгондалай эмч нас барав. Энэ нь өнөөдөр монголд хүнсний аюулгүй байдлын баталгаа байхгүй байгааг илчлэв.

1996.10.27 “Мэгжид Жанрайсаг” бурхныг шүншиглэж аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн тэр төрхөөр нь тэр хэмжээгээр нь дахин бүтээж, залав.

2013.10.21-22 Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчлав.

2013.10.25 Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчлав.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж