Шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн | News.MN

Шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн

Хуучирсан мэдээ: 2018.10.22-нд нийтлэгдсэн

Шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн

Шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн

Илбэчин С.Билэгт “Авьяаслаг Монголчууд” шоуны өчигдрийн /2018.10.21/  дугаарт оролцож шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзнээр тодорлоо. Ингэхдээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс нь гадна  “Илбэ намайг сонгосон" нэвтрүүлгээр нь  андахгүй.

Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж.  Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.  Залуу хүн мөрөөдөлтэй  байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр  энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.

ХАРИН АЛТАН БАЗЗЕР ГЭЖ ЮУ?

Оролцогчийн үзүүлбэрт шүүгч, хөтлөгч нар алтан баззер дарвал тухайн оролцогч хагас шигшээ шат буюу шилдэг 32 оролцогчийн шатанд шууд оролцон үзүүлбэрээ үзүүлэх эрхтэй болох юм.

Алтан баззерыг дөрвөн шүүгч тус бүр нэг нэг удаа,  хөтлөгч нэг удаа дарах эрхтэй.  Алтан баззерыг ихэвчлэн өвөрмөц содон үзүүлбэр үзүүлсэн нэг ёсондоо шүүгчдэд өөрийн шийдвэрээ нэг удаа баталгаажуулах боломж буюу өөрт нь хамгийн их таалагдсан оролцогчид тухайн үнэлгээг өгдөг байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amarmend 2018-10-22 66.181.161.35

Good Mongolian person.

Avatar

зочин 2018-10-22 66.181.161.35

Дуурийн дуучин Ариунбаатар ч гэсэн маш сайн залуу. Сайхан Монгол эр хүн.

Avatar

зочин 2018-10-22 66.181.161.35

Анужин мундаг хүчирхэг эмэгтэй шүү. Хүн чанар сайтай сайн эмэгтэй. Жинхэнэ Монгол эмэгтэй.

Avatar

Авьяасгүй Монголчууд шоу 2018-10-22 103.57.94.64

Монгол ТВ гурилдаж байна доо. Ундармаа гэж халтар царайт киноны кандиляр авгай шиг юм дургүй хүрмээр. Илбэчин залууд амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-10-22 43.228.131.110

Ундармаа гэж нэг балиар авгай ямар заваан инээдэг юм бэ.

Avatar

зочин 2018-10-22 202.70.44.146

Хөөе хөдөөний оркоо чи Ундармаа шиг хөдөлмөрлөж үзсэн үү чи Ундармаа шиг сайн санааны үйллст нэгдэж хувийн хөрөнгөөр олон эмнэлгүүдийн бүхэл бүтэн тасгийг тохижуулж өгсөн үү муу хар оркоо юу ч хийж үзээгүй байж далдаас хүн муулах дуртай гадна төрхөөр нь хүнийг үнэлж цэгнэдэггүй юм хөдөөнөө очиж малаа хариул хотод ирж битгий түмэн олонд гай бол

Avatar

Ard tumnii neg 2018-10-22 203.91.116.138

Undarmaag muulahaar yaj tumen olond gai boloh u? Shuugchiin chadvargui huniig shuugch bailgah shaardlaga bhguishdee ho!!!

Avatar

зочин 2018-10-22 202.70.44.146

Ундармааг шүүгчийн чадваргүй гэдгийг чам шиг юм шүүдэггүйм за оркоо хөдөөнөө очиж малаа хариул, Ундармааг муулж бичсэн сэтгэгдлийг олон хүмүүс уншаад буруу ойлголттой болж байгаа нь гай болж байгам за оркоо жаахан гэгээр юм унш юм судал өөрийгөө боловсролтой болго оркоо ер нь тэгээд хүн муулж байна гэдэг чинь муу хүний шинж байдын за оркоо чамд ч хэлээд ч ухааргүй орк байх л даа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж