Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын улс орнуудад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын улс орнуудад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын улс орнуудад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Бельги улсын Брюссель хотноо Ази-Европын дээд хэмжээний XII уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.10.20/ Монгол Улсаас Европын улсуудад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгч, Элчин сайд нарт суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах асуудалд анхаарахыг хүссэн юм.

Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, баримт бичгийн дагуу боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нартай санал солилцлоо. Тухайлбал, хөдөө аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулах шаардлагатай тул Европын энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн улс оронтой нягт хамтын ажиллагаатай байж төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулахаар бэлтгэсэн төслүүдтэй ч сайтар танилцаж, суугаа улсынхаа онцлогт тохируулан хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ.

Мөн Элчин сайд нарт өгсөн баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд нь ул суурьтай болохыг цохон тэмдэглэж, Төрийн өндөрлөгүүд “нэг цонхны” гадаад бодлого баримталж буй тул танилцуулга, өгсөн үүрэг чиглэлтэй холбогдуулан хичээнгүйлэн ажиллахыг хүссэн юм.

Элчин сайд нар уулзалтын турш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар нэгдсэн ойлголтод хүрлээ гэдгээ илэрхийлж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлэв

Эх сурвалж: www.president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

mongol 2018-10-21 150.129.141.72

Erunhiilugchiin sanaliig demjij bn zarim nuhud huviin zardal ,ashig sonirholoo niitiin orlogoos tuluuleh gej oroldodgoo bolimoor yam

АРД 2018-10-21 66.181.167.194

Үхсэн нохойн баас атийсан тайрдас аа, олон юм донгосч, улсын мөнгө үрж хэнд ч хэрэггүй зүйл ярьж суухаар үтэр түргэн амлалтаа биелүүлж өр тэглэж, оффшорт нуусан мөнгөө оруулж ирж, улсаас хулгайлсан бүх мөнгөө буцааж өг! Чадахгүй бол гай бололгүй огцроод зайлаад өг!

mongol 2018-10-21 150.129.141.72

chi uuruu zailaach chi end tend baahan ur tavisan yam bn l daa tuuniigee chii uuruu tul chinii gargasan baasiig bas ard tumen tuluh uu erguu mal

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-21 66.181.167.194

Үхсэн нохойн баас атийсан тайрдас аа, олон юм донгосч, улсын мөнгө үрж хэнд ч хэрэггүй зүйл ярьж суухаар үтэр түргэн амлалтаа биелүүлж өр тэглэж, оффшорт нуусан мөнгөө оруулж ирж, улсаас хулгайлсан бүх мөнгөө буцааж өг! Чадахгүй бол гай бололгүй огцроод зайлаад өг!

Цэнхэр, Колеон ОРКууд байна аа цаана чинь 2018-10-21 202.126.89.240

МАЙДАР МАХНЫ НАЙМААГАА ЯРЬСАН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛТОЙ, БОГИНО УХААНТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ! МАНАЙ ХОТЫН ДАРГА ЕРӨНХИЙ 2 ТААРСАН ХҮМҮҮС ЮМ АА.

Munhjjj 2018-10-21 88.248.242.58

Her ih hvn unshidag be tanai medeeleliig