Өнгөрсөн баасан гаригт болж өнгөрсөн үндэсний сурын хүүхдийн харваанд Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 100-гаад хүүхэд оролцож, эрэгтэйчүүдээс О.Сүхболд 24 /Өмнөговь аймгийн “Таван толгой” транс/ түрүүлж, Ө.Төмөрхуяг 23, /Хэнтий аймгийн Бор-Өндөр сум/ Г.Түвшинтулга 23 /Сонгинохайрхан Дулааны -2 ЦС/, Ж.Содномпил 21/Багануур Уурхайчин/, Б.Ганболд 21 /Говь-Алтай аймаг Баян-Уул сум/ оноогоор тус, тус байр эзэлжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд П.Намуунаа 25 оноогоор /Дорнод/ тэргүүлж, Б.Баярчимэг 24 /Дорнод Хэрлэн/, Ч.Оюунжаргал 24 /Орхон Хангарьд/, Б.Сүрэнжаргал 23 /Өмнөговь Тавантолгой транс/ , Б.Мөнхшүр 22 /Өмнөговь Тавантолгой/ оноогоор тус, тус удаалсан байна. Хүүхдийн харваа хананд 20 сум, хасаанд 12 сум тавьж нааджээ.
А.Тэлмэн
А.Тэлмэн