Дэлхийн шилдэг компаниуд туршлагагүй боловсон хүчин хайж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийн шилдэг компаниуд туршлагагүй боловсон хүчин хайж байна

Дэлхийн шилдэг компаниуд туршлагагүй боловсон хүчин хайж байна

Cropped shot of a group of unidentifiable businesspeople standing in line while waiting to be interviewed

Өнөө цагт мэргэжлийн олон жилийн туршлагаас илүүтэй ухаалаг зан чанар, аливаад хурдан суралцах ур чадвар болон бусад soft skills-ийг ажил олгогч нар чухалчлах болжээ.

Судалгаанаас харахад, дэлхий даяар ажил олгогчдын гуравны хоёр нь туршлагатай боловсон хүчин хайдаг бол үлдсэн нь туршлагагүй боловсон хүчнийг илүүд үзэх болжээ. Туршлагагүй боловсон хүчнийг ажилд авах хандлага цаашид ч нэмэгдэх болно гэдгийг шинжээчид хэлж байна.

Шинжээчдийн дүгнэлтээр, 2025 он гэхэд дөрвөн ажилтан тутмын гурав нь миллениал төрөлд хамаарна гэв. Өөрөөр хэлбэл, дөрвөн ажилтан тутмын гурав нь 1981-2000 оны залуучууд байх аж. Энэ үед төрсөн залуучууд өнөөдөр ажиллах хүчний ихэнх хувийг бүрдүүлж байна. Тэд тун удахгүй удирдах албан тушаалтнуудын ихэнх хувийг бүрдүүлэх болно гэж шинжээчид дүгнэжээ. Мөн тэдний бизнесийн ертөнцөд салбартаа хэчнээн олон жил ажилласан туршлага нь чухал биш байх болно гэдгийг удирдлагын салбарын алдартай судлаач Жош Берсин хэлжээ.

Тэрбээр энэ тухай ярихдаа "…Ур чадвар болон их, дээд сургуулийн мэдлэг өнөөдөр хуучирч байна. Аливаад хурдан дасан зохицох, юмыг хурдан сурах ур чадвар өнөөдөр үнэлэгдэх боллоо. "Ногоон" хэмээн нэрлэгдэж буй эрин үеийн залуучууд мэргэжлийн туршлагаас татгалзаж эхэлж байна" гэв.

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИЙН ШААРДЛАГА ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?

Google, Apple, IBM  зэрэг технологийн салбарт тэргүүлэх компани, олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани Ernst & Young болон кофены салбарт тэргүүлэгч Starbucks зэрэг компани тухайн хүнийг ажилд шалгаруулж авахдаа дээд боловсролын диплом шаарддаггүй гэнэ. Тэд ажил горилогчдын туршлагыг нь харгалзан үздэг ажээ. Гэхдээ энэ бол заавал байх ёстой шаардлага биш. Хамгийн гол нь ажил горилогчид тухайн албан тушаалд тохирно гэдгээ батлан харуулах ёстой аж.

Харин Nestle компанийн хувьд ажил, мэргэжлийн туршлагагүй залууст зориулан зөвлөгөө гаргажээ. Тухайн зөвлөгөөнөөс ажиглахад, ажил горилогчид тухайн албан тушаалд тохирно гэдгээ батлан харуулахаас гадна, тэрхүү ур чадвараа өмнө нь ажил хэргийн ямар нөхцөл байдалд харуулж байсан талаар тайлагнах ёстой гэнэ.

Техник, технологи хурдацтай хөгжиж буй эрин үед залуучууд ямар нэгэн тодорхой ажлын ур чадварыг  эзэмшсэн байдал нь хангалтгүй болж байна. Учир нь, орчин үеийн ажил олгогчид ажил горилогчдыг ярилцлагын түвшинд нь хэн болохыг нь тодорхойлж, хурдацтай хөгжиж буй эрэн үед дасан зохицох чадвар, аливаад хурдан суралцах ур чадварт нь дүгнэлт өгдөг болсон гэнэ.

Үүнээс гадна, зарим компаниуд ажил горилогчдын IQ шалгах тохиолдол ч бий. Ингэхдээ тэд тухайн хүн хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулж чадах, аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг нь шалгадаг юм байна. Гэхдээ ажил горилогчид энэ даалгаврыг заавал зөв биелүүлэх шаардлагагүй гэнэ. Тэд тухайн асуудалд бүтээлч шийдлийг санал болгох нь чухал ажээ. Энэ бол ирээдүйн боловсон хүчинд тавигдах хамгийн гол чухал чадвар байх болно гэж шинжээчид хэлжээ.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ШИНЭ ДҮРЭМ 

XXI зууны ажил горилогчдод ямар шаардлага тавих ёстой вэ? Үүнд юу хамрагдах вэ? гэвэл Soft Skills хэмээх орчин үеийн ур чадварыг гурван хэсэгт хувааж болно.

Нэгт, тухайн ажил горилогч нь уншиж, бичиж чаддаг байхаас гадна шинжлэх ухааны төрөл бүрийн өгүүллийг ойлгодог байх, санхүүгийн боловсролтой байх мөн тал талын өргөн цар хүрээг хамарсан мэдлэгтэй байх

Хоёрт, нийгэмших: Аливаа асуудлыг зөв шүүмжлэх чадвартай байх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, нийтэч, багаар ажиллах ур чадвартай байх

Гуравт, орчин үеийн бизнесийн ертөнцөд тавигдах хувийн зан чанар. Тухайлбал, сониуч, санаачлагатай, нягт нямбай, дасан зохицох чадвар, манлайлагч, нийгэмшсэн байх ёстой ажээ.

Эх сурвалж: FORBES

 

 

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-21 43.242.243.63

Дотоодын болон гадаадын хөрөнгө, санхүүгийн зах зээлд арилжаа хийх туршлагатай, програмчлалын мэдлэгтэй, энтерпрьюер, жижиг дунд бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалсан, загвар дизайн, уран зургийн бүх төрлийг мөн контемперори артыг идэвхтэй сонирхон судалдаг мөн улс төр нийгмийн асуудлыг онол, практикийн төвшинд маш сайн ойлгодог. Одоогоор маркетинг боруулалтын чиглэлээр давхар ажилдаг, хувиараа автоматчилагдсан арилжааны робот хөгжүүлж байгаа. Сонирхолтой ажил хайж байна.

Зочин 2018-10-21 43.242.243.63

Туршлагагүй хүмүүс туршлагатай хүмүүсээс илүү өөрийгөө хөгжүүлж чадсан байдаг. Өөрийгөө хөгжүүлж чадсан хүн бол одоо ямар ч асуудлыг ухаалгаар шийдэж чадна. Дээр нь өргөн цар хүрээтэй мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм хүмүүс аливаа зүйлийг маш шинэлэг аргаар шийдвэрлэж чадна. Аливаа зүйл шинэлэг байна гэдэг хөгжил дэвшилд юм шүү дээ.

Goy medee bna 2018-10-21 202.131.230.66

tegeel gomdlood eheldiin \nmdadadada

Зочин 2018-10-21 122.201.23.44

mongold ajild avhad alj ideh gej bgaam shig olon zuil shaarddag

Зочин 2018-10-21 122.201.23.44

erguuu mongold l tseverlegchiin ajil hurtel diplom turshlaga gadaad hel undur turanhai tsarailag geed olon zuil shaardah yumaa , erguu uher mongol sdaanuud

зараа 2018-10-21 182.160.32.167

манай банкны үйлчилгээний залуус мөнгө тоолохдоо эхлээд гараараа тоолчихоод дараа нь зөв буруугаа шалгуулах гэж байгаа юм шиг мөнгө тооологчоороо тоолуулах юм. энийг хөгжил гэхүү, ухралт гэх үү

Зочин 2018-10-21 202.55.191.130

ажлын удирдамж, үнэлгээ бүх юм нь тодорхой байдаг гадаадад бол болноо. монголд ийм болтлоо удна. үйлдвэр аж ахуйн газрууд, яам тамгын ажил нөгөө л муу соц үеэр хүмүүжсэн хэдийнхээ нуруун дээр тогтож байгаа нь нууц биш шдэ. бас идэвхтэй, туршлагагүй хүн ажилд авах нь үйлчилгээ, технологийн салбарт боломжтой гэсэн хүнтэй санал нийлж байна. дээрх өгүүлэл дотор өөр хоорондоо зөрчилтэй хэд хэдэн санаа байна. мэргэжлийн диплом хэрэггүй гэчихээд олон талын мэдлэг, санхүүгийн боловсролтой байх. шинжлэх

Зочин 2018-10-21 202.55.191.130

шинжлэх ухааны зүйлүүдийг уншиж ойлгох нь боловсрол чадамжтай хүний л хийх ажил. тэгээд бас юм юм руу сарваганаж салбагнасан сониуч гарууд чинь хэзээ ч юмыг нягт нямбай хийх чадваргүй байдаг юм даа

Bi 2018-10-21 150.129.140.103

Zuugch, barmanii huvid diplom, turshlaga neeg ih hereggui ni gej oilgoloo.

Зочин 2018-10-21 64.119.20.39

Туршлагыг чинь хиймэл оюун ухаан хийдэг болно хөгшчүүллээ. Шинийг санаачлагч, манлайлагч ирээдүйд хэрэгтэй

Зочин 2018-10-21 64.119.20.39

Туршлагыг чинь хиймэл оюун ухаан хийдэг болно хөгшчүүллээ. Шинийг санаачлагч, манлайлагч ирээдүйд хэрэгтэй

Зочин 2018-10-21 103.229.123.233

Зөв тийш явж байгаа юм байна. Манайд яг хэрэгжих хэрэгтэй ажилын дадлага туршлагатай нөхдүүд биеээ тогоод хөдөлгөөн удааширсан бүтээлч чанар нь суларсан гэсэн үг тэгхээр шинэ эрин үе ирж байнаа гэсэн үг

Монгол 2018-10-21 64.119.21.126

Туршлагагүй хүн туршлагагүй л байдаг шүү дээ, хэрээ галуу дуурайж усанд хөлөө хөлдөөв гэдэг болох вий дээ, гадныхан бол гадныхан боловсролын систем бүх юманд дээрээ турлагажуулчихсан, манайх бол нэг худлаа цаас үйлдвэрлээд л онол үзэж үзсэн хүмүүс төгссөн болхоор болдоггүй юм.

Зочин 2018-10-21 66.181.184.152

яагаад гэвэл ийм ажилтнууд цалин багатай ажиллана

хмм 2018-10-21 66.181.184.152

яагаад гэвэл ийм ажилтнууд цалин багатай ажиллана

Зочин 2018-10-21 150.129.141.107

Үйлчилгээ технологи г м салбарт бол болноо.эмнэлэг, шүүх,цагдаа, гээд ажилд бол өөр байдаг юмаа

жирийн иргэн 2018-10-21 203.169.49.124

Монгол залуучуудын ихэнхи нь энэ шаардлагад нийцэж байна. Ганцхан бага зэрэг амжилт гаргахаараа цээжээ дэлдэхгүй, даруухан бөгөөд идэвхитэй, өргөн хүрээтэй сэтгэдэг, идэвхитэй чанараа гээхгүй байх нь л чухал.\nМанайд залуу хүмүүсийг ажлын туршлагагүй гээд ажилд авдаггүй, тэр бол алдаа, сэргэлэн чадварлаг залуусыг гадаад руу алдаад байна гэж харж байна.

Зочин 2018-10-21 203.169.49.124

Монгол залуучуудын ихэнхи нь энэ шаардлагад нийцэж байна. Ганцхан бага зэрэг амжилт гаргахаараа цээжээ дэлдэхгүй, даруухан бөгөөд идэвхитэй, өргөн хүрээтэй сэтгэдэг, идэвхитэй чанараа гээхгүй байх нь л чухал.\nМанайд залуу хүмүүсийг ажлын туршлагагүй гээд ажилд авдаггүй, тэр бол алдаа, сэргэлэн чадварлаг залуусыг гадаад руу алдаад байна гэж харж байна.

Зочин 2018-10-21 66.181.179.190

Намайг Солонгост радионы үйлдвэрт ажиллаж байхад Бангладешд экспортлох радионууд учир зарим эд ангийг нь хасах, чанар муутайг суулгах зэрэг чиглэл өгч бид тэрийг нь угсардаг байлаа гэж нэг найз маань хэлсэн юм. Тэгэхээр гаднаас манайд оруулж ирж байгаа цахилгаан бараанууд бол тухайн нутагтаа зардагаас хамаагүй муу чанартай нь юм. Чанар стандартын мэргэжилтнүүдээ сайн бэлтгэх хэрэгтэй юм.

Сайн уу 2018-10-21 150.129.141.107

Тухайн бүс нутагт хэрэглэгдэхгүй технологи хэрэгүй байдаг юмаа.ж нь хөдөө суманд зурагтын смарт хэсэг хэрэглэгдэхгүй ш дээ