Лондонд дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

Лондонд дэлбэрэлт болжээ

Лондоны Вервуд-роуд дүүрэгт орон нутгийн цагаар аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө дэлбэрэлт болсон тухай иргэд нь твиттер хуудсаар жиргэж эхэллээ.

Дэлбэрэлтийн улмаас гал гарч, орон сууцны зориулалттай барилгын зарим хэсэг нь нуржээ.

Дэлбэрэлт болсон газарт Лондоны онцгой байдлын алба ажиллаж байна. Дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ажээ.

SkyNews мэдээлж буйгаар, ахуйн гааз дэлбэрсэн гэв. Одоогоор нэг хүн сураггүй алга болсон бөгөөд аврагчид байшингийн нурангийн дор байгааг үгүйсгэхгүй байгаа ажээ.

 

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж