Зурагт үзэх, найзуудтайгаа ярилцаж суухад хамгийн их хэрэглэдэг хүнсний нэг нь чипс. Гэвч чипс нь таргалуулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, ихэнх үйлдвэрүүд төмс биш эрдэнэшиш, буудайн гурилаар чипс хийдэг бөгөөд ингэхдээ крахмал ашигладаг нь элгэнд маш муугаар нөлөөлдөг гэнэ. Мөн чипс нь хүүхдийн элэг, ходоодыг гэмтээдэг ажээ.
Түүнчлэн чипс нь тос уухтай адил гэдгийг эрдэмтэд онцолж байна. Тухайлбал чипсний гуравны нэгийг өөх, тос эзэлдэг ч амтыг нь сайжруулахын тулд элдэв амтлагч, бодис нэмж хорыг нь улам нэмэгдүүлдэг байна.
Хоол хүнсний харшилтай гэх шалтгаанаар Арьс, өвчин судлалын үндэсний төвд хандаж байгаа 0-5 настай хүүхдүүдийн дийлэнх нь хийжүүлсэн ундаа, чипсээс харшилсан байдаг байна.
Холбоотой мэдээ