"Монголчууд муу зам барьдаг юм биш ээ, гол нь хөрөнгө мөнгөтэй холбоотой" | News.MN

"Монголчууд муу зам барьдаг юм биш ээ, гол нь хөрөнгө мөнгөтэй холбоотой"

"Монголчууд муу зам барьдаг юм биш ээ, гол нь хөрөнгө мөнгөтэй холбоотой"

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар” авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонссон. Тус мэдээлэлтэй холбогдуулан  ЗТХ-ийн сайд Я.Содбаатар УИХ-ын гишүүдийн асуусан асуултад дараах хариултыг өгсөн юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нөхөөсөн зам гэдэг бизнес яваад байх шиг байна. Жилд хэдэн төгрөгийн замын нөхөөс, засвар хийдэг вэ? Нөхөөсөө гаргаад араас нь шууд бөглөөд байж болдоггүй юм уу. Улаанбаатар – Эрдэнэтийн зам муу байна. Эрдэнэт нь гайгүй байсан ч сүүлийн үед эвдрэл их боллоо. Зам тавихаас гадна зам арчлахад хэдэн төгрөг зарцуулж байна вэ. Төмөр зам аль чиглэлээс эхлээд, хэзээ баригдах вэ, төмөр зам тавих мөнгө нь байгаа юу. 42 сая тонн нүүрс тээвэрлэнэ гээд байгаа, төмөр замгүйгээр яах вэ. Цагаан хадны машины оочир хэдэн км байгаа вэ? Баруун чиглэлийн замыг өргөтгөөд, даацын болгосон бол манайх шиг далайд гарцгүй оронд хэрэгтэй юм. Дархан – Эрдэнэтийн зам хэзээ ашиглалтад орох вэ.

 

 


ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

Нэгдүгээрт, Монгол Улс сүүлийн жилүүдэд авто замын салбарт нэлээн хөрөнгө оруулалт хийж, 21 аймгаа нийслэлтэйгээ холбох нөхцөл бүрдэж байгаа. Одоо барьсан замаа арчлах, засвар үйлчилгээ хийх асуудал хамгийн чухал. Зам арчлалтын норм, нормативын дагуу одоо байгаа замуудад арчилгаа, засвар хийхэд 55 тэрбум төгрөг  нэг жилдээ хэрэгтэй. Өмнөх жилүүдэд улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг тавьж байсан бол сүүлийн хоёр жилд 20 тэрбум, 2019 төсвийн төсөлд 30 тэрбум болгож байгаа. Энэ засгийн газрын үед нормативаар шаардлагатай мөнгөнийхөө 54.5 хувийг төсөвт тавиулсан. Манай зам нь орон нутгийн чанартай гуравдугаар зэргийн зам. Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор замын хийц бүтээцийг хамгийн бага үнээр тавьж байгаа. Манай зам 3.5 метрийн өргөнтэй хоёр зурвастай, долоон метрийн зорчих хэсэгтэй, хөвөө нь 1.5-2 метртэй, 20 см буталсан чулуун суурьтай, дээр нь таван см асфальтан хучилттай. Олон улсын стандартад нэг км замыг дунджаар 3.5 тэрбум төгрөгөөр тавьдаг бол манай улсад 850 сая орчим төгрөгөөр төсөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор замын чанарын асуудал яригддаг.

Хоёрдугаарт, Улаанбаатар, Дархан, Алтанбулагийн чиглэлийн замын ажил ирэх жил эхэлнэ. Улаанбаатар, Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож өөрчлөхөөр төлөвлөж байгаа. Одоо зорчиж байгаа хэсгийг Азийн хөгжлийн банкны төслөөр шинэчилж, буцах хоёр эгнээг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр барихаар төлөвлөж, яриа хэлцэл хийж байна. Дархан,Алтанбулагийн замд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр их засвар хийхээр төлөвлөсөн.

Гуравдугаарт, Монгол Улсын хилээр нүүрсний тээвэр нэлээн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд өдөрт дунджаар 300 машин гарч байсан бол одоо 1300 орчим машин гарч байна. Ялангуяа өнгөрсөн дөрвөн сард Ерөнхий сайдын Хятад дахь айлчлалаас хойш нүүрс тээврийн нэвтрэлт огцом нэмэгдсэн. Урд нь олон километрээр оочирлодог байсан бол одоо харьцангуй багассан, Гэхдээ шийдвэрлэх асуудлууд нэлээн бий.

Дөрөвдүгээрт, Таван толгой – Гашуун сухайт, Таван толгой – Сайншанд, Нарийн сухайт – Шивээ хүрэн чиглэлийн төмөр замуудын ажлыг эхлүүлэхээр бэлдэж байна.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Засгийн газар өнгөрсөн жил 377 гаруй км зам тавьсан, үр дүнтэй ажиллаж байна. Гадаад зээлийн хөрөнгөөр зам тавихгүй гэдэг ч гэсэн 2019 онд 1.3 их наяд төгрөгийн гадаад эх үүсвэрээр тодорхой дэд бүтэц, замыг санхүүжүүлэхээр төсөвлөснийг сайшааж хүлээн авч байгаа. 1.3 их наядын гадаад зээлийн эх үүсвэрээс хэд хувь нь авто зам барихад зарцуулагдаж байгаа вэ. Сангийн яамнаас ирүүлсэн энэ жагсаалт ЗТХЯ-ны бодлоготой нийцэж байгаа юу. Эдийн засгийн үндсэн салбаруудаа дэмжихэд дэд бүтцийн салбар чиглэгдэж байх ёстой, эдгээр замууд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зах зээлээ гадна зах зээлтэйгээ холбосон чиглэл рүү авто замын сүлжээ маань чиглэх ёстой. Завхан аймгийг баруун бүсийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг, 2019 онд хоёр төсөл хэрэгжүүлэхийг санал болгосон боловч төсвийн төсөлд тусгагдаагүй байна. Үүний нэг нь мах, махан бүтээгдэхүүн, бүх төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хойд, урд хоёр хөршийн зах зээлд гаргах Говь-Алтай – Улиастайг холбосон босоо тэнхлэгийн зам юм. ЗТХЯ энэхүү төслийг дэмжээд Сангийн яам руу явуулсан боловч Сангийн яам дэмжээгүй хасагдсан байна. Хэрвээ гаднын эх үүсвэрээс боломжтой бол энэхүү төслийг харгалзаж үзнэ үү. Бидний дунд хугацааны зорилго бол аялал жуулчлалын хүрээнд 1 сая жуулчин авчрах байгаа, жуулчид баруун аймгуудыг ихээр зорих болсон, гэвч зам нь маш хүнд. Үүний хүрээнд аймгуудыг холбосон, аймаг доторх замуудын сүлжээг хөгжүүлбэл жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой. Завхан аймгийн нисэх онгоцны буудлаас Хар нуурын бааз руу зам татах ажлыг санхүүжүүлж өгөх боломжтой юу? Шадар сайд, Засгийн газарт талархах хэрэгтэй. Завхан аймгийн нийт иргэдийн хувьд хамгийн хүнд байсан аймгийн төвөөс Загастайн даваа хүрэх 67 км замын хөрөнгийг Хятадын талтай ярилцан бүрэн шийдэж, энэ ажлыг эхлүүлэх болж байгаад үнэхээр их талархаж байна. Цаг агаар хүйтрэхээс өмнө ажлыг эхлүүлж өгнө үү. Энэ нь Завхан аймгийн иргэдийн тулгамдсан асуудал юм.


ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

2017 онд улсын чанартай 674 км засмал зам, орон нутгийн чанартай 146 км, нийт 820 км авто замыг ашиглалтад оруулсан. Оргил үе нь 1600 гаруй км замыг 2014  онд ашиглалтад оруулж байсан. Гэхдээ эдгээр замын 50 гаруй хувийн гэрээ нь 2011, 2012 онуудад хийгдэн, ажлыг эхлүүлж, 2014 онд туузыг нь хайчилж АН-ын үед ёсолсон. Сүүлийн жилүүдэд дунджаар нэг жилд 600-700 км замыг ашиглалтад оруулж байгаа. Энэ жил 800 гаруй км зам ашиглалтад орох ёстой ч цаг агаарын байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 600 гаруй км зам бэлэн болоод байна. Энэ, тэр засгийн газар гэхгүйгээр авто замын салбарт илүү анхаарч, төсөв мөнгийг нь шийдэж өгч, ялангуяа хэд хэдэн томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж, бодлогын чанартай ажлууд хийгдэж байгаа. Нэгдүгээрт, 2000 оны эхээр Мянганы зам хөтөлбөр, үндэсний авто замын нэгдсэн сүлжээг байгуулах ажил эхэлж 21 аймгаа Улаанбаатар хоттой холбох ажил явагдаж байна. Үүний хүрээнд Нөмрөг -Сонгинын чиглэлийн 167 км зам 40 хувийн гүйцэтгэлтэй, Баянхонгор – Говь-Алтай чиглэлийн 126 км зам 10 хувийн гүйцэтгэлтэй, маш удаан явж байгаа. Энэ мэт гүйцэтгэл муутай ажлуудын гэрээг цуцлах, хариуцлага тооцох асуудлууд яам дээр яригдаж байгаа. Бусад замын бүтээн байгуулалтын ажлууд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй  байна. Аж ахуйн нэгжүүд авсан ажилдаа хариуцлагатай хандвал бид 2020 онд гэхэд 21 аймгийг нийслэл хоттойгоо холбох нөхцөл бүрдэх юм. Ирэх жил гаднын зээл тусламжаар нэлээн хэдэн ажлыг тавьсан. Үүнд, Ховд, Баян-Өлгий аймгуудыг дайран өнгөрч байгаа босоо тэнхлэгийн зам. Налайх – Улаанбаатар – Налайх чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож байгаа. Бид өмнө нь боломждоо тулгуурлан 21 аймгаа хоёр эгнээтэй замаар нийслэлтэйгээ холбох зорилт тавьж байсан бол энэ Засгийн газар Налайхын замаас эхлэн хотоос гарч байгаа замуудаа дөрвөн эгнээтэй, олон улсын стандартад нийцсэн, зорчигч явахад аюулгүй авто замтай байх эхлэл тавигдаж байна. Мөн Улаанбаатар – Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгох, Дархан – Алтанбулагийн замыг засварлах ажил эхлэх болно. Завхан аймгийн Загастай давааны 67 км замд 20.1 сая ам.доллар зарцуулагдаж байгаа, 11 сард ажил эхэлнэ. Зөвлөхийн мөнгө 2019 онд тавигдсан учир жоохон хүлээгдсэн. Босоо тэнхлэг, АН3 гэдэг Алтанбулагаас Замын-Үүд хүрэх тэнхлэгийн замын хөрөнгө шийдэгдсэн учир дараагийн асуудал нь аялал жуулчлал, эдийн засгийн ач холбогдолтой зам руугаа анхаарч байна. Аялал жуулчлалыг дагасан зам байнга яригддаг боловч төсөв мөнгөнөөс шалтгаалан Сангийн яаман дээр хасагддаг гэдгийг та мэдэж байгаа.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Авто замын салбарт гэрэлтэй зүйл харагдахгүй байгаа, хотод Яармагийн гүүр сүрхий явж байгаа харагдана. Баруун аймгийн  зам сүрхий эрчтэй явж, 260 км дутуу байгаа. Энэ замын нэг хэсэг нь Баянхонгороос Байдрагийн гүүр хүртэлх зам нэлээн ахицтай явж байна, хүмүүст ч  сайхан санагдаж байгаа. Гэтэл Байдрагаас Говь-Алтай чиглэлийн зам гэж хэдэн шороо овоолсон, их удаашралтай байна. Тэр замыг манай намын нэг хүн авсан юм билээ, одоо та нар шинээр концесс зарлаж, шинээр хийж эхлэх хэрэгтэй. Ард түмэн хохирох ёсгүй, хийж чадахгүй бол хийсэн ажлынх нь төлбөрийг төлөөд буцааж авах нь зүйтэй. Босоо тэнхлэгийн зам дээр арчлалт, хамгаалалт чухал. Тэрхүү замаар Увс аймгийн Наранбулаг сумаас хүдэр зөөгөөд даац хэтрүүлж, бүрэн ашиглалтад орохоос өмнө эвдэж дуусч байна. Өмнөх сайдад бичиг явуулсан боловч арга хэмжээ аваагүй. Та энэ асуудлыг анхаарч үзээрэй. Ховд аймгийн Цэцэг сум хатуу хучилттай замаас 4.5 км зайтай байдаг. 3.6 тэрбумын төсөвт өртөгтэй, 2019 онд 1 тэрбум тавьсан байгаа, энэхүү хөрөнгийг нэмэгдүүлэх боломж байгаа юу.


ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

Замыг энэ, тэр барьсан гэж хэлээд яах вэ, учир нь 2-3 жил дамжиж баригддаг байгаа. Гадаадын зээл тусламж, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр Монгол төрийн бодлогоор баригдсан авто замын бүтээн байгуулалтыг миний үед, чиний үед гэж хуваах нь зохисгүй. Улаанбаатар хотын авто замыг өргөтгөх, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор хотын гол гудамж, зам, төмөр замын дээгүүр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөж, нийтдээ дөрвөн гүүрэн гарцыг барьж байна. Эдээр гүүрний ажил төлөвлөсөн хугацаандаа явж байна. Баянзүрх дүүргийн 321 метр урт бетонон гүүр 60 хувийн гүйцэтгэлтэй, ирэх оны 7 сард ашиглалтад орно. Сонсголонгийн 289.4 метр төмөр бетонон гүүр 58 хувийн гүйцэтгэлтэй, үндэсний Ган гүүр ХХК гүйцэтгэж байгаа, мөн ирэх 7 сард ашиглалтад орно. Яармагийн гүүр 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ 11 сарын дундуур хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын ажил 45 хувьтай, суурийн ажил хийгдсэн, шугам сүлжээний ажлуудыг шилжүүлсэн, ирэх жилийн 11 сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Гачууртын уулзвараас Налайхын чиглэлийн 20.9 км замын өргөтгөл, шинэтгэлийн ажлыг хийнэ. Нийслэлд нэлээн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Баянхонгороос Говь-Алтай чиглэсэн замыг ашиглалтад оруулах маш их шаардлага, ач холбогдол байгаа. Учир нь баруун аймгууд нийслэлтэй холбогдох үндсэн зам юм. Баянхонгор, Байдрагийн чиглэлийн зам сайн явж байгаа, хугацаандаа дуусна гэж итгэж байна. Байдрагаас Говь-Алтай чиглэсэн зам руу ажлын хэсэг явуулж шалгуулсан, 10.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Концессыг Эрчим хүчний барилга трест гэж компани авсан, ерөнхий гүйцэтгэгч нь Монроуд компани. Өнгөрсөн 7 хоногт яаман дээр хуралдаж, энэ концессыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж шаардлага тавьсан. Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүнээс манай яаманд 15 удаа бичиг ирсэн байдаг, их хөөцөлдөж байгаа. Ажлаа авсан компани хариуцлагагүй байгаа учир хуулийн дагуу хариуцлага тооцно. Улсынхаа өмнө үүрэг хүлээж, стратегийн ач холбогдол бүхий ажилд оролцож байгаа бол аж ахуй нэгжүүд чанд хариуцлагатай байх ёстой. Таны бичиг надад ирсэн, Наранбулагтай холбоотой ажлын хэсэг томилсон ажиллаж байгаа, тэнд пүү тавих, даац хэтэрсэн машиныг оруулахгүй байх, уурхайн замыг өөр талаар явуулах зэрэг олон гарц, хувилбаруудыг бид боловсруулж, ажлын хэсгийн дүгнэлт гарахаар танд албан ёсоор бичгээр хариу хүргүүлэх болно. Замын компаниудад нэг том хүндрэл байдаг нь хөрөнгийг гүйцэд тавьдаггүй. Жишээлбэл 10 тэрбумаар тавих замыг жил бүр 2 тэрбум төгрөг тавиад 5 жил дамнуулдаг. Энэ нь замын компанид ч, төрд ч маш их хохирол учруулдаг. Замын асуудал дээр ядахдаа нэг замыг хоёр жилдээ багтаан төсвийг нь шийдэж баймаар байна. Энэ асуудал дээр Сангийн яам анхаарах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

 Та хичээж сайн ажиллаарай. Маш хариуцлагатай ажил. Сахилга дэг журмыг, техникийн аюулгүй байдлыг, хүний аюулгүй байдлыг өдөр шөнөгүй анхаарч ажиллаарай. Шаардлагатай гэж үзвэл хариуцлага алдсан хүмүүст шуурхай хэд хэдэн арга хэмжээг авбал цаашдын ажилд нь хэрэгтэй болов уу гэж зөвлөе. 67 км замын асуудал бол Завханы зовлон болсон асуудал, сайд болгон очоод мөнгийг нь тавилаа гэдэг, Монголдоо нэлээн ярвигтай газар, өндөр уулын бүсийн. Загастай даваа нь хэр баргийн жолооч даваад гарах зам биш. Хөрөнгийг Хятадын урт хугацаат хөнгөлөлттэй зээлээр шийдсэн, дээрээс нь хяналтыг нь Хятадын талд өгсөн. Монгол компаниуд чадамжгүй байна уу гэдэг дээр анхаараарай. 11 сард эхэлнэ гэдэг хүнд, дулаан байгаа дээр ажлаа эхлүүлээрэй. Зун сайхан болсон ч замын эвдрэл, алдагдал их гарсан. Эхний цас орж, чийг дарахаас өмнө зам арчлалт дээрээ анхаараарай. Завханы аж амьдрал явдаг хугацаа нь өвөл байдаг, иймд зам арчлалт дээр онцгой анхаарч, авсан арга хэмжээнийхээ талаар бичгээр надад хариу өгөөрэй. Би эргэж иргэдэд мэдээлэх болно. Зургийн компаниуд буруу зураг хийгээд байна. Солонготын даваанаас Улаанбаатар эргэдэг хэсэг дээр маш олон аваар гарч, хүмүүс амь эрстдэг. Зургийн компанид хариуцлага тооцоод, эргэлтийг нь засах хэрэгтэй. Донайн хөндийн нисэх онгоцны буудлын аэродром гэж олон жил ажлаа хийдэггүй, мөнгөө нэмээд байдаг газар бий. Үүнийг та анхааралдаа авч, газар дээр нь онгоцоор биеэрээ бууж, ажил нь хэнээсээ болж явдаггүйг шалгаж үзээрэй. Завхан аймагт сүүлийн жилүүдэд зам ихээр тавигдаж байгаад Завханы иргэд баяртай байдаг. Монгол компаниуд зам сайн тавьж сурсан байгааг харгалзан үзээрэй.


ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

Завхан аймагт Я.Санжмятав, Д.Оюунхорол гишүүдийн санаачилгаар зам сайн тавигдcан. Одоо 67 км замын асуудлыг шийдчихвэл Завхан аймаг Улаанбаатар хоттой автозамаар бүрэн холбогдоно. 67 км замын ажлыг гүйцэтгэхээр Хятадын China communication construction компани 2018 оны гуравдугаар сарын 18-нд гэрээ хийсэн юм билээ. Харамсалтай нь наймдугаар сард Экзим банкнаас зөвлөхийн зардлыг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Зөвлөхийн зардал болох 2.2 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт тавьсан байгаа, зөвлөхийн сонгон шалгаруулалт явагдана. Тэр үед манай Монгол компаниуд оролцох байх. Энэ жил 19 аймгийн 56 чиглэлд 178 км улсын чанартай авто замд эвдрэл, гэмтэл гарсан. Үүнд зориулж Улсын онцгой комисстой ярилцаж байгаад Засгийн газрын хуралдаанаар 1.9 тэрбум төгрөг шийдэж өгсөн.Улсын чанартайгаас гадна орон нутгийн чанартай, тариалалт, ургац хураалттай холбоотойгоор улсаас 171 сая төгрөг гаргаж Сэлэнгэ аймгийн даваа, гүвээг зассан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд 48 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Солонготын давааны эргэлтийн асуудал чухал юм. Би сайд болсноосоо хойш аваар ослоос сэргийлэх үндэсний стратеги хөтөлбөр гаргах зорилгоор ажлын хэсэг томилсон, осол аваар гаргах хүчин зүйлийн нэг нь зам юм. Бид саяхан Дарханы зам дээр зураг авалт хийсэн. Нийт 26 цэгээс есөн нь онцгой цэг байгаа юм. Хөдөлгөөн ихтэй замуудад ажлын зураг авалт хийгдэн, зургийн өөрчлөлт, замын өөрчлөлт хийх шаардлага зайлшгүй үүсч байгааг салбарын хүмүүс хэлж, ажиллаж байгаа. Бид замын стандартаа өөрчлөх цаг болсон.Таваар хучдаг замаа ядаж долоо, цаашлаад 10 болгох, хөдөлгөөний эрчтэй нь холбож тавих хэрэгтэй болж байна. Стандартаа өөрчилж байж сайн замтай болно, Монголчууд муу зам барьдаг юм биш ээ, гол нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Норм, нормативыг өөрчлөх, стандартаа шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, цаашдаа аюулгүй зам барихад илүү шинэ зорилт тавьж ажиллах цаг нь болсон.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-21 218.209.163.121

Замын өргөнөөс хамна машин зөрөх зай багасна зузаанаас хамна даацгүй бутарч унана бөөн нөхөөс манай зам ч дээ эцэст нь хэдэн хүний амь авна

Avatar

Зочин 2018-10-21 202.9.42.189

BITGII SHAA P... GURAV XUVAASNII NEGEER ZAM TAVIXAAR YAAJ UUDTEI ZAM BOLXUU . BAGTSAATAI SHAAAAA PIZDAA MINI

Avatar

Сониуч сонжооч 2018-10-21 66.181.160.15

Аль болох бага зардлаар чанаргүй зам барих компанийг шалгаруулдаг тендэрийн олз нь жил ч болоогүй эвдэрч их мѳнгѳ шаардахаас ѳѳр яана гэж..., чанартай зам гэж олон улсын стандартанд зарлагаар баригдсан замыг л хэлнэ биз дээ. Хятад японоор бариулвал таарна. Гар амгайбаатар, Хулхи Очирын гэх лут замууд байсаар...!

Avatar

Зочин 2018-10-21 112.72.9.62

Chi ulaanbaatar smart kart gej avtobusnii kartnaas mungu shaadag ajilaa xezee bolix yum be

Avatar

zochin 2018-10-21 66.181.184.51

NARNII ZAMIIG TAVIJ BAIHAD MONGOLCHUUD DUNDAAS N HORONGO IDEH GEED HETSUU BAISAN GEJ YOPONCHUUD HELLJ BAISAN

Avatar

zochin 2018-10-21 66.181.184.51

SHINEER HURDNII ZAM TAVIHIIN OROND ERDIIN ZAMAA HURDNIIH BOLGOMOOR

Avatar

zochin 2018-10-21 66.181.184.51

SHINEER HURDNII ZAM TAVIHIIN OROND ERDIIN ZAMAA HURDNIIH BOLGOMOOR

Avatar

Зочин 2018-10-21 61.78.108.155

шинэ ажил авсан гэхэд мэдээлэлтэй, авто зам мэддэг л хүн байна. зөв л ярьсан байна

Avatar

Зочин 2018-10-21 49.0.219.177

Хэзээ хаана монголчууд сайн зам тавьцын хаа байна. Ганц жил өнгөрөнгүүт эвдрээд бутраад байдаг зам тавиулж мөнгө үрж яадгийн. Чаддагаар нь хятад японоор тавиул. Улс орноо бодохгүй чанаргүй муу зам барьж улсын төсвийн мөнгө үр ашиггүй үрж тарааж байдгийг зогсоовол таарна. Жил бүр нөхөөс хийсээр байгаад нөгөө замын км тутам нь дэлхийн жишгээс давсан байгаа тооцоод үзээрэй.

Avatar

хуульчла 2018-10-21 103.26.195.137

мѳргѳлддѳг зам тавихаа болиоч. ѳнѳѳдѳр мѳнгѳгүй маргаашийг бодож хоорондоо холхон зайтай газараа бодож тавилдаа .гуйлагчин сэтгэхүйгээр мѳргѳлдѳхѳѳр ойрхон. газрыг нь цардахгүй үлдээ. маргааш сѳнѳѳгүй

Avatar

хуульчла 2018-10-21 103.26.195.137

мѳргѳлддѳг зам тавихаа болиоч. ѳнѳѳдѳр мѳнгѳгүй маргаашийг бодож хоорондоо холхон зайтай газараа бодож тавилдаа .гуйлагчин сэтгэхүйгээр мѳргѳлдѳхѳѳр ойрхон. газрыг нь цардахгүй үлдээ. маргааш сѳнѳѳгүй

Avatar

хуульчла 2018-10-21 103.26.195.137

мѳргѳлддѳг зам тавихаа болиоч. ѳнѳѳдѳр мѳнгѳгүй маргаашийг бодож хоорондоо холхон зайтай газараа бодож тавилдаа .гуйлагчин сэтгэхүйгээр мѳргѳлдѳхѳѳр ойрхон. газрыг нь цардахгүй үлдээ. маргааш сѳнѳѳгүй

Avatar

Zochin 2018-10-21 202.126.88.57

Zam teevriin bodlogiig ene hujaa yu mednee. Yu ch medehgui bj l meddeg yum shig shaadiin manai Mongolchuud ichihed yaanaa. Mergejliin hyanaltiig samarchaad yavsan jinhene luivarchin daa ene durak

Avatar

Зочин 2018-10-21 202.126.88.57

Zam teevriin bodlogiig ene hujaa yu mednee. Yu ch medehgui bj l meddeg yum shig shaadiin manai Mongolchuud ichihed yaanaa. Mergejliin hyanaltiig samarchaad yavsan jinhene luivarchin daa ene durak

Avatar

Зочин 2018-10-21 66.181.176.234

Содоо монголчууд үнэн муу зам барьдаг бас хийж бүтээсэн замыг төсөвт ахин суулгаад 38 саяыг иддэг сонгогдох гэж байж ингэж худлаа хариулж бгаа юм чинь чи чдээ явахгүй сайд болохнээ ээ хөөрхий

Avatar

тийм бишээ 2018-10-21 66.181.190.33

энэ одоо хэтэрнээ үздээ https://youtu.be/GGoODFGQJkU

Avatar

За чи ч болоогүй ээ 2018-10-21 202.72.245.205

АДИЛХАН МӨНГӨӨР ХЯТАДУУД НЬ САЙН МОНГОЛЧУУД НЬ МУУ ЗАМ ТАВИАД БАЙДАГЫГ ТАЙЛБАРЛАЧИХ Л ДАА ТЭГВЭЛ

Avatar

Зочин 2018-10-21 202.126.89.142

Манай замын компаниуд ер нь л тааруу даа. Хятадуудын монголд тавьсан замтай харьцуулаад л үз

Avatar

Зочин 2018-10-21 202.126.88.35

Хийдэг төсөв нв өөр бдгийнтээ\nХятад компаниуд 1тэрбум төгрөгөөр\nМонгол компаниуд 650 саяар төсөвлөгддөг юмаа\nБас дээр нь сүүлийн үед 60-80тонны даацтай машинууд яваад зам эвдээд бна манай монголд өгаа стандарт чинь чиргүүтэй зил130 машин явах стандарт гээ биз днэ\nХятадуудаар зам тавиулж болно бидний гадаад өр л нэмэгдэх бхдаа

Avatar

Бухимдаа 2018-10-21 103.229.122.116

Завсараас нь мөнгө унагах гэж замын зузааныг нимгэн болгодогийг мэдэмээр юм даа. Түүнийн өмөөрсөн байна. Хамтрагч нь биш биз???

Avatar

Цавчаа 10% 2018-10-21 202.21.106.117

Цавчаа хийдэг учраас ажилд нь хяналт тавьж чаддаггуй . Тиймээс ийм муу хийгээд байгаа болов уу

Avatar

Зочин 2018-10-21 43.250.126.3

Цавчаагаа сайн ойлгуул. Өөрсдөө цавчдаг л гэх гээд бн наад гишүүд

Avatar

ЗОЧИН 2018-10-21 195.37.61.201

МОНГОЛ КОМПАНИУДААРАА ЗАМ БИТГИЙ Л ТАВИУЛЖ ҮЗЭЭРЭЙ, ҮНЭХЭЭР ХАЛТУУРДААД, ТЭР НЬ АВААР ОСОЛ, ҮХЭЛ, МАШИНЫ ЭВДРЭЛ ГЭМТЭЛ Л АВЧИРДГИЙН ОЛОН ЖИШЭЭ БЭЛХЭН БАЙНА. ЗҮГЭЭР ЧАДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ ТЭР ХИЙДЭГ ХҮМҮҮСТ НЬ ӨГСӨН ДЭЭР.

Avatar

pf. 2018-10-21 66.181.190.35

Содбаатар аа салбарынхандаа сайн хүн болох гэх хэрэггүй. Замын төсөв бол хангалттай. Харин өртөгийг нэмэгдүүлж дундаас нь иддэг аргыг өөгшүүлж мөнгө төгрөг нэмж нэхэх гээд байгааг ойлгож ядах юмгүй шүү в Та хяналтаа сан хий. мөнгө дутаад байгаа бол түүгээр чанаргүй зам барьж мөнгө дэмий үрэх ямар хэрэгтэй гэж ???????????????????????

Avatar

зочин 2018-10-21 182.160.38.242

ЗАМЫН МӨНГИЙГ ДУНДААС НЬ ХУСАХАА БОЛИОЧЭЭ, ЭНХ ТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГӨӨ ХАРДАА, МАШИН ЯВАХАД ХУЙЛАРСАН ШИРДЭГЭН ДЭЭР ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ Л БАЙДАГ

Avatar

зочин 2018-10-21 182.160.38.242

ЗАМЫН МӨНГИЙГ ДУНДААС НЬ ХУСАХАА БОЛИОЧЭЭ, ЭНХ ТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГӨӨ ХАРДАА, МАШИН ЯВАХАД ХУЙЛАРСАН ШИРДЭГЭН ДЭЭР ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ Л БАЙДАГ

Avatar

МОНГОЛЧУУД МУУ ЗАМ БАРЬДАГ НЬ ҮНЭН 2018-10-21 139.5.218.172

Сэтгэлгүй цэвдэг дарга нар нь ажилчидтайгаа нийлээд муу зам барьж дундаас нь иддэг нь худлаа юу ???

Avatar

Зочин 2018-10-21 202.21.106.122

GOLNI BI IDDEG UMAA GEECH LLRAA TERBUMAAR BARIAD TSAVCHAADNI NI 300 - 400 say ni yavdag shuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж