Хабибын дараагийн өрсөлдөгч хэн байх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

Хабибын дараагийн өрсөлдөгч хэн байх вэ?

Хабибын дараагийн өрсөлдөгч хэн байх вэ?

UFC ертөнцөд дөнгөж саяхан Хабиб Нурмагомедов болон Конор Макгрегорын хооронд болсон тулаан дэлхий дахины дуулиан байлаа. Тэгвэл сүүлийн өдрүүдэд холимог тулааны спортын хорхойтнууд Хабиб болон ялагдашгүй Флойд Мейвезер нарын хоорондын тулааны талаар ярих болжээ.

Холимог тулааны спортын хорхойтнуудын дунд түгж эхэлсэн энэхүү мэдээлэл нь тоглоом байсан гэхээсээ илүүтэй бодит тулаан байх боломжтой ажээ. Тодруулбал, сүүлийн үед хоёр тамирчин бие биетэйгээ тулалдах хүсэлтэй байгаагаа нуулгүй олон нийтэд ил зарлаж байна. Тодруулбал, Мейвезер Хабибтай тулалдаж, их хэмжээний мөнгө олох сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ "… Хүмүүс надаас яагаад холимог тулааны урлагийн тамирчидтай тулалддаг юм вэ гэж асуудаг. Хабибтай тулалдвал бид галзуурмаар их мөнгө олно шүү дээ. Мөн Макгрегортой ч мөн адил. Бид их хэмжээний мөнгө олох боломжтой хүмүүстэй л тулалддаг. Үүнийхээ хариуд бид хүмүүсийн харахыг хүссэн зүйлийг нь өгдөг. Би хоёулантай нь ирэх 2019 онд тулалдана” гэж Мейвезер хэлжээ.

Тамирчид ийнхүү нэг нэгнээ тулаанд дуудсан мэдэгдэл UFC хариу тайлбар хийв.

“Үүнд анхаарал хандуулсны хэрэггүй. Эхний ээлжид Мейвезерын баг тулаанд дуудсан мэдэгдлээ бидэнд илгээгээгүй байна. Хоёрдугаарт, Хабиб  UFC-тэй гэрээтэй. Флойд өөрийнхөө нэрийг хүссэн газартаа мандуулж, өөрийгөө сурталчилдаг” хэмээн UFC-ийн тэргүүн Дэйна Уайт мэдэгджээ.

UFC-ийн зүгээс Хабибыг хөнгөн жингийн аварга асан Тони Фергюсонтой тулалдуулах сонирхол байгаа ажээ. Учир нь тэдний тулалдаан бэртэл гэмтлийн улмаас хэд хэдэн удаа цуцлагдсан гэв.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж