Хүнсний ногооны 98.8 хувийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны 98.8 хувийг хураажээ

Хүнсний ногооны 98.8 хувийг хураажээ

Монгол Улс энэ жил 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал урьдчилсан балансаар хурааж авна.

Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо, 37.3 мянган га-гаас 89.9 мянган тонн тэжээл, 27.2 мянган га-гаас 13.2 мянган тонн тосны ургамал хураан авчээ. Энэ нь үр тарианы 75.3 хувь, төмсний 98.7 хувь, хүнсний ногооны 98.8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт юм.

Мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж