АНУ пуужинг устгах тухай 1987 оны гэрээнээс гарна

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

АНУ пуужинг устгах тухай 1987 оны гэрээнээс гарна

АНУ пуужинг устгах тухай 1987 оны гэрээнээс гарна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизийн эфирээр "…АНУ Дунд болон богино зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарна" гэдгээ мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргах болсон нь ОХУ хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлэхгүй байгаатай холбоотой гэж Трамп тайлбарлажээ.

“АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама хэлэлцээ яагаад хийгээгүй эсвэл гэрээнээс яагаад АНУ-ыг гаргаагүйг би ойлгохгүй байна. Бид тэдэнд тохиролцоогоо зөрчих боломжийг олгохгүй. ОХУ хэлэлцээрийг биелүүлэхгүй байна. Тэд зэвсэг, техникээ хөгжүүлэх чиглэлд анхаарч байна. Иймээс бид энэ хэлэлцээрийг цуцалж, түүнээс гарна” хэмээн Трамп мэдэгдсэн байна.

Түүний ийм шийдвэр гаргахад нь үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нь нөлөөлсөн гэж The Guardian мэдээлж байна.

Трампын энэхүү шийдвэрт ОХУ-ын Холбооны зөвлөлийн мэдээллийн бодлогын хорооны дарга Алексей Пушков хариу мэдэгдэл хийв. Тэрбээр АНУ хэлэлцээрээс гарч байгаа нь дэлхий дахинд стратегийн тогтвортой байдлыг хангах  бүхий л системд хүчтэй цохилт болж байна гэв.

Гэхдээ ОХУ дээрх хэлэлцээрийг зөрчсөн гэсэн баримт АНУ-д байхгүй гэдгийг Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах хорооны гишүүн Франц Клинцевич мэдэгдэв.

Онцлоход, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон аравдугаар сарын 22-23-нд ОХУ-д айлчилна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж