Насжилт дууссан микро автобусыг хилээр нэвтрүүлэхгүй | News.MN

Насжилт дууссан микро автобусыг хилээр нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.21-нд нийтлэгдсэн

Насжилт дууссан микро автобусыг хилээр нэвтрүүлэхгүй

Насжилт дууссан микро автобусыг хилээр нэвтрүүлэхгүй

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусыг нэвтрүүлэхгүй гэж мэдээлжээ.

Учир нь, өнгөрсөн есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн тул уг шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн уг шийдвэрийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтран улс болон хот, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусанд шалгалт хийж байгаа юм байна.

Тус аймагт Казахстан руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь шалгалтад тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь 12-оос дээш жил болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-21 103.26.195.137

оросууд шууд хорьдог.хятадын хуулинд 10настай машинг хурааж тѳмѳрийн хогруу ачдаг тусгай ачдаг тѳрийн байгуулагатай.монголчуудыг гуйлагчин болохоор ѳршѳѳж буй гэвч удахгүй зогсооно. монголчууд уурлаад уйлах уу.жагсаал хийж айлгах уу. тэгвэл ч айна л даа

Avatar

Minii unaa buruu taldaa 2018-10-21 175.38.117.60

Zov shdee, er n 5 jilees iluu huuchin teevriin heregsel oruulj irehiig n horigloh heregtei, buruu taldaa jolootoig bas horiglomoor baina

Avatar

Зочин 2018-10-21 202.126.89.152

ЗАМЫН ҮҮДЭЭР Ч ГЭСЭН АРВАН ЖИЛЭЭС ИЛҮҮ НАСЖИЛТТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ ТААРНА !!! ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ БҮГД АДГИЙН ГУЙЛГАЧИН ГЭЖ БОДДОГ !!!

Avatar

Зочин 2018-10-21 139.5.218.232

үнэн

Avatar

Зочин 2018-10-21 202.126.89.152

ЗАМЫН ҮҮДЭЭР Ч ГЭСЭН АРВАН ЖИЛЭЭС ИЛҮҮ НАСЖИЛТТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ ТААРНА !!! ХЯТАДУУД МОНГОЛЧУУДЫГ БҮГД АДГИЙН ГУЙЛГАЧИН ГЭЖ БОДДОГ !!!

Avatar

Зочин 2018-10-21 202.9.40.207

Хилээр гаргаад оруулж ирүүлэхгүй байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж