Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусыг нэвтрүүлэхгүй гэж мэдээлжээ.
Учир нь, өнгөрсөн есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн тул уг шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн уг шийдвэрийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтран улс болон хот, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусанд шалгалт хийж байгаа юм байна.
Тус аймагт Казахстан руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь шалгалтад тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь 12-оос дээш жил болсон байна.
Холбоотой мэдээ