Германы Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Германы Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байна

Германы Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Холбооны Бүгд найрамдах Герман улсын Батлан хамгаалахын сайд,  доктор Урзула фон дер Лайн өнөөдөр /2018.10.20/ Монгол Улсад айлчилж байна.

Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн Төрийн хүндэт харуул угтлаа.

Одоогоос арван жилийн тэртээ Герман улсын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг Монголд айлчилж байсан бөгөөд түүнээс хойших  томоохон албан ёсны айлчлал болж байна.

Хатагтай  Урзула фон дер Лайн эмч мэргэжилтэй, 45 наснаасаа улс төрийн алба хаших болсон байна. Тодруулбал, Герман улсын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд хоёр улс харилцаагаа иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжүүлж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн ХБНГУ-аас дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын үеэр тэмдэглэн хэллээ.

Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын  холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ зүй ёсоор ордог.

Харин манай 2 улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй  байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Үүний нэгэн тод илрэл бол 2009 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэрэг дайчидтай хамтран Исламын Бүгд найрамдах Афганистан улсад “Шийдвэртэй дэмжлэг” нэртэй олон үндэстний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм. Өнөөдөр ч мөн 2 улсын Цэргийн алба хаагчид Исламын Бүгд найрамдах Афганистан улсад мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж