“Говийн гайхамшигт 6”-г хамгаалах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалах ажил үргэлжилж байна

Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалах ажил үргэлжилж байна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах ажлыг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилготой юм. Энэ жил “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад хоёр тэбум гаруй төгрөг зарцуулсан байна. Үүнд, мониторинг судалгаа болон зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, булаг хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил багтжээ.

 “Говийн гайхамшигт 6” амьтан

Говийн зургаан амьтан  тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх  үүрэгтэй юм.

Хулан:  хатаж ширгэсэн хуурай сайрыг туурайгаараа ухаж ус гарган бусад амьтдыг ундаалах боломжийг нээдэг учир “хулангийн цавчаал” гэж нэрлэжээ. Харин хууль агнуур, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр  нутаг руу дайжих болсон юм.

Монгол бөхөн: сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь, цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм. Заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур.

Хар сүүлт: үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Хар сүүлтийг хууль бус агнуур мөн л заналхийлнэ.

Тахь:  эдүгээ зөвхөн Монголд л зэрлэг байгальд бэлчиж яваа ховор амьтан. Тахийг харах гэж жилд олон мянган жуулчин Монголд ирдэг.

Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан.  Цөөхөн хэд үлдсэн мазаалай ч  говийн гайхамшгийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж