Хүүхдүүд зүй бус мэдээллийг сошиалаар авч байна

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд зүй бус мэдээллийг сошиалаар авч байна

Хүүхдүүд зүй бус мэдээллийг сошиалаар авч байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2240 хүүхдийг хамруулан “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг хийхэд 90 гаруй хувь нь сошиалаар дамжуулан зүй бус мэдээлэл хүлээн авдаг гэж хариулжээ. Энэ нь арван хүүхэд тутмын найм нь зүй бус мэдээллийг сошиалаар дамжуулан авч байна гэж хэлж болох аж.

Улс орнууд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацагдахаас нь өмнө шүүж, хортой болон зүй бус мэдээллийг устгадаг байна.  Харин Монголд ийм шүүлтүүр хийх эрх зүйн орчин бүрдээгүйгээс гадна техник технологийн боломж ч байхгүй аж.

Мөн олон улсад мөрддөг зарчмаар 13-аас дээш насныхан фейсбүүк, инстаграм нээх эрх үүсдэг бол судалгаанд хамрагдсан 11-12 настай хүүхдүүдийн 76 хувь нь фейсбүүкийн хаягтай гэж хариулжээ. Иймээс эцэг, эхүүд хүүхдүүдээ сошиалаас ямар мэдээлэл авч, юу үзэж байна вэ гэдэгт хараа хяналт сайн тавих нь чухал байна гэдгийг анхаарууллаа.

Учир нь сүүлийн жилүүдэд хүүхэд цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол олонтаа гарах болсон байна.

Тухайлбал,  танихгүй хүнтэй фейсбүүк хаягаар танилцдаг. Эцэст нь бэлгийн хохирогч болсон тохиолдлууд олонтаа гарах болжээ. Тиймээс эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж