Мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн нь амжилттай болжээ. Их аварга Хакүхо өчигдөр /2018.10.18/ мэс засалд орсон байна.
Японы Киодо агентлагийн мэдээлснээр, намрын башёд ганц ч унаагүй түрүүлсэн Хакүхо аварга баруун өвдөгний гэмтлийн улмаас тойргийн барилдааныг дундаас нь орхисон юм. "Мияагино" дэвжээний багш Хакүхотой өнөөдөр /2018.10.19/ уулзаж, ирэх сарын Кюүшю башёд оролцох эсэх талаар ярилцах гэнэ. Есдүгээр сарын башёд түрүүлснээр Хакүхо аварга мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, дээд амжилт тогтоосон. Гэмтлийн улмаас тэрбээр энэ жил гурван башё өнжсөн билээ.
Эх сурвалж: JAPANTIMES.COM
Зочин 2018-10-20 202.9.43.210
Монголын бахархалт мундаг залуу шүү
Jamia 2018-10-20 103.212.119.185
Unendee goyo ene oh stressiig duu huug harj Martah Martah yumdaa
Зочин 2018-10-20 202.126.89.24
Hurdan edgereerei!