Бельги улсын Брюссель хотноо болж буй АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын соёл урлагийн фестивальд Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар уригдсан байсан бөгөөд ая дуугаа өргөжээ.
Тэрбээр Шубертийн “Standchen”/1828/, П.И.Чайковскийн “Non but the lonely Heart” /1869/ зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд, мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Чиний нулимс” зэрэг дууг дуулжээ.
Уг тоглолтыг АСЕМ-ын чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчдөөс гадна Бельгид ажиллаж, амьдардаг монголчууд мөн үзсэн байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ