Сэтгүүлч консулын газарт амиа алдсаныг Саудын засгийн газар хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч консулын газарт амиа алдсаныг Саудын засгийн газар хүлээн зөвшөөрөв

Сэтгүүлч консулын газарт амиа алдсаныг Саудын засгийн газар хүлээн зөвшөөрөв

Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггиг консулын байранд алагдсан болохыг Саудын Арабын эрх баригчид хүлээн зөвшөөрлөө. Өчигдөр тус улсын төрийн өмчит телезизээр уг хэргийг шалгасан шалгалтын урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.

Хашогги консулын газарт байхдаа албаны хүмүүстэй маргалдаж, зодолдох үеэр амь үрэгдсэн гэх дүгнэлтийг мөрдөгчид гаргасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан тагнуулын ерөнхий газрын дэд дарга Ахмад аль Ассири, хааны хуулийн зөвлөх Сауд аль Кахтани зэрэг Саудын Арабын 18 төрийн албан хаагчийг баривчилж, тагнуулын албаны дэд даргыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлжээ. Амь үрэгдсэн сэтгүүлч Хашогги угсаа залгамжлах ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч байсан гэдэг. Тиймээс Саудын Арабын эрх баригчид өөрсдийн үйлдсэн аллагыг нуун дарагдуулж, зарим албаны хүмүүсээ золиослохоор шийдсэн гэж ажиглагчид дүгнэж байна.

Туркийн мөрдөгчдийн мэдээлж байгаагаар Саудын Арабаас илгээсэн 15 хүнтэй баг Хашоггиг сураггүй болдог өдрийн өглөө Истанбул дахь консулын газрын байранд нэвтэрсэн гэдэг. Тэд сэтгүүлчийн амийг хөнөөж, цогцсыг нь мөчлөн авч явсан гэдэгт Туркийн тал итгэлтэй байгаа. Өчигдрийн мэдэгдлээс өмнө Саудын Арабын тал Хашогги сэтгүүлчийг консулын газраас эсэн мэнд гарч явсан гэж мэдэгдэж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч сураггүй болсон явдалд буруутай нь тогтоогдвол Саудын Арабын засгийн газар хатуу шийтгэл хүлээх ёстой гэж мэдэгдсэн. Гэвч Ойрх Дорнодын хаант улстай бизнесийн гүнзгий харилцаатай Вашингтоныг ингэж чадахгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн Ардчилсан Намын сенаторууд Дональд Трампыг Саудын Арабд хангалттай шахалт үзүүлэхгүй байгааг шүүмжилжээ.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж