Үйл ажиллагааг Монголын бөөгийн бүжгээр эхлүүлэв. Үүний дараа “Ger Youth Center” төвийн есөн хүүхэд Хөх Тэнгэр хэмээх бүжгийн хамтлагтай хамтран ардын бүжиг бүжиглэж үзүүлэв. Есөн хүүхэд тус бүрдээ нэг нэг чулуу газраас авсан нь Монголын есөн овгийг төлөөлж байгаа утгатай гэнэ. Харин бүжигчдийн ойролцоо зогсож байсан хүүхдүүд хувингаас тэнгэр лүү сүү өргөж байсан нь сайн сайхныг бэлгэдэж байгаа гэнэ.
Үүний дараа оролцогчид Монголын далбааг өргөж, төрийн сүлд дуугаа дууллаа. Дараа нь “Хөх Монгол” хэмээх рок хамтлаг дуулж, Монголын дуурийн дуучин Б.Цэцгээ болон бусад жүжигчид Морин хуур хөгжмөөр дуулж сонирхууллаа. Түүнчлэн шагайн тэмцээн болсон бөгөөд “Bay Area”, “Sacramento”-гийн таван баг шагайн тэмцээнд өрсөлджээ.
“Бид Монголчуудтайгаа тэр бүр уулзалдаад байдаггүй болохоор энд хүмүүстэй уулзаж, эх орныхоо талаар мэдээлэл солилцоход сайхан байна” хэмээн “Walnut Creek”-ээс ирсэн Батчимэд Бейкер ярьж байв. “Энэ баяр наадам маань бидэнд нэгдмэл, нэг үндэстэн гэдгийг мэдрүүлдэг” гэж Сан Францискогийн Эрик Сэржээ ярьсан. Уг үйл ажиллагаагааг Оакландад байдаг зургаан жилийн өмнө байгуулагдсан Бей Ареагийн Монголын Нийгэмлэг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Бей Ареад амьдардаг Монголчуудын тоо 6,000 гаруйгаар тоологдож байна гэж “MercuryNews.com” мэдээлж байна.
Т.Бадрах