Япон, Хойд Солонгос улсын тагнуулын албаны төлөөлөгчид Монгол Улсын нийслэлд нууц хэлэлцээ хийсэн тухай мэдээг Японы Киодо агентлаг гаргалаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы засгийн газрын Тагнуул, судалгааны газрын дарга Сигэрү Китамура, Хойд Солонгосын хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын газрын албан тушаалтан Ким Сон Хэ нар аравдугаар сарын 6-8-ны хооронд Улаанбаатар хотноо уулзжээ. Уулзалтаар талууд 1970-1980-аад онд Хойд Солонгосын тагнуулын албаныханд хулгайлагдсан гэгдэх Японы иргэдийг эх оронд нь буцаах асуудал, мөн Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар хэлэлцсэн гэнэ. Японы 17 иргэнийг Хойд Солонгосын тагнуулын албад хулгайлсан гэж яригддаг. Эднээс тавыг нь 2002 онд эх оронд нь буцаасан билээ. Бусдынх нь хувь заяа тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: KYODONEWS
Холбоотой мэдээ