“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаантай

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаантай

“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаантай

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр(2018.10.20) Спортын төв ордонд болно. Барилдаанд улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдахаар болжээ. Барилдах бөхчүүдийн нэрсийг онлайнаар авсан байна.

Барилдааныг Монголын Үндэсний бөхийн болон "Бөхбилэгт" дэвжээ хамтран зохион байгуулах аж.

Бөхийн өргөөний үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас түр хугацаагаар хаасан учраас бөхийн барилдаан Спортын төв ордон болон "Алдар" спорт хорооны зааланд болж байна. Өнөөдрийн барилдааныг "Бөхбилэгт" дэвжээнээс Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж