“Жорлонгоо өөрчилье” аяныг удахгүй танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

“Жорлонгоо өөрчилье” аяныг удахгүй танилцуулна

"Жорлонгоо өөрчилье" аяны үр дүнг танилцуулна

“Жорлонгоо өөрчилье” аяныг удахгүй танилцуулна

Соёл, спорт аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн санаачилсан “Жорлонгоо өөрчилье” аяныг нийслэл, 21 аймагт хэрэгжүүлсэн.  Аяны үр дүнг “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр танилцуулах юм байна.   Ирэх арваннэгдүгээр сарын 19-нд дэлхийн жорлонгийн өдөр тохионо.

Хөвсгөл, Төв аймгаас ирсэн тайлан мэдээнд дурдсанаар эл аян өрнөсний дараа 2-3 төрлийн ахуйн бохироос үүдэлтэй өвчний гаралт 50 хувиар буурч, жорлонгийн борлуулалт мөн өсчээ.

“Жорлонгоо өөрчилье” номын зохиолч Ц.Оюунгэрэл "Энэ өдрийг угтаж бид бүх аймгаас тайлангаа авч, нэгдсэн дүнг танилцуулахаар бэлтгэж байна. Бид хөдөө орон нутагт сургалт зохион байгуулсны дараа нутгийн идэвхтнүүд сум багуудаар маш олон сургалт зохион байгуулжээ. Жорлон хэрэглээ учраас зөв бүтэцтэй, зөв арчилгаатай байхгүй бол амархан бохирдож, цэвэрлэхэд  түвэгтэй болдог. Тиймээс хөрөнгөө юунд оруулж, хэрхэн арчлахаас шалтгаалаад тухайн жорлон байнгын хэрэглээ байх уу, эсвэл жорлон нэртэй хэрэглээгүй, бохир амбаар болох уу гэдэг нь хамаарна” хэмээв.

Судалгаагаар манай улсын хэмжээнд 860 мянган өрхийн 560 орчим  нь ил задгай, нүхэн жорлон ашигладаг гэх тоон баримт бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж