Дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп WTA finals тэмцээнд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп WTA finals тэмцээнд оролцохгүй

Дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп WTA finals тэмцээнд оролцохгүй

Энэ амралтын өдөр Сингапур улсад мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн WTA-н шилдэг 8 теннисчид өрсөлддөг WTA Finals тэмцээн эхэлнэ. 46 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй оны шилдэг 8 теннисчин өрсөлддөг тус тэмцээнд чансаагаараа эхний 8-д багтсан ганцаарчилсан болон хосын төрлийн теннисчид уламжлал ёсоор оролцоно.

Тэгвэл энэ удаагийн шилдгүүдийн өрсөлдөөнд дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп нурууны зовиурын улмаас оролцох боломжгүй болсон байна. Тэрбээр өнгөрсөн сард Уханы нээлттэй тэмцээний үеэр бэлтгэл хийж байхдаа бэртэл авсан. Тэмцээнд оролцох боломжгүй болсон С.Халеп “би энэ тэмцээнд бэлэн биш байна. Өнгөрсөн 4 долоо хоногийн турш бэлтгэл хийгээгүй” хэмээн ярьсан байна. Энэ онд Францын Ролан Гаррост түрүүлж анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртсэн С.Халеп 2014 онд WTA Finals тэмцээний шигшээ шатанд шалгарч С.Уилльямст хожигдож байсан.

Ийнхүү бэртлийн улмаас шилдгүүдийн өрсөлдөөнд С.Халеп оролцож чадахгүй болсон тул түүний Нидерланд бүсгүй К.Бертенс оролцохоор болсон байна. К.Бертенсийн хувьд чансааны №10-т бичигдэж байгаа ба анх удаагаа шилдэг 8-н өрсөлдөөнд оролцох гэж байна.

Б.Бямбабаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж