Италийн шигшээ баг шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Италийн шигшээ баг шигшээд шалгарлаа

Италийн шигшээ баг шигшээд шалгарлаа

Япон улсад явагдаж буй волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт болж өндөрлөлөө. Сербийн шигшээ баг 3 сетийн тоглолтод Нидерландын шигшээ багийг хожиж аваргын төлөө шалгарч үлдсэн. Тэгвэл Итали болон Хятадын шигшээ багуудын тоглолт болсноор хагас шигшээгийн тоглолтууд өндөрлөлөө.

Италийн шигшээ баг Риогийн олимпийн аварга Хятадын шигшээ багтай тоглож 5 сетэд 25-18, 21-25, 25-16, 29-31, 17-15 харьцаатай хожиж аваргын төлөө шалгарсан байна. Тус тоглолтод Италийн 19 настай охин П.Эгону мөн л шилдэг нь байж 45 оноо авсан бол түүнд М.Силла 23 оноо авчээ. Хоёр багийн тоглолт маш сонирхолтой, эн тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан ч эцсийн мөчид Италийн шигшээ баг ялалт байгуулав. Италийн шигшээ баг 2002 онд дэлхийн аваргын алтан медалийг анх хүртэж байсан бол энэ удаа 2 дахь удаагаа финалдаж байна.

Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд маргааш болно. Маргааш хүрэл медалийн төлөө Хятадын шигшээ баг Нидерландын бүсгүйчүүдтэй тоглох бол аваргын алтан медалийн төлөө Серби, Италийн шигшээ багууд тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж