Харааны гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Харааны гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгджээ

Харааны гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгджээ

Нүд өвдөж ногоон нуух гарч байхад хөхний сүү дусаах, хар даавуугаар боох нь хамгийн буруу

Хорвоо ертөнцийг харж танин мэддэг нандин эрхтнээ хайрлаж, гамнаагүйн улмаас эрт хараа нь муудах, сохрох, өвдөх эрсдэл их гардаг.

Нүд өвдөж ногоон нуух гарч байхад хөхний сүү дусаах, хар даавуугаар боох зэрэг аргыг хүмүүс түгээмэл ашигладаг. Ингэснээр бактерийг улам тэжээдэг байна. Тиймээс энэ аргыг огт ашиглаж болохгүй, заавал нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой гэдгийг эмч нар зөвлөх болжээ.

Мөн  сүүлийн үед харааны гажигтай хүүхдийн тоо эрс нэмэгдсэн болохыг  “Сүхбаатар эрүүл мэндийн төв”-ийн нүдний ахлах зэрэгтэй эмч П.Цэрэндулам хэлж байв. Тэрбээр “Харааны гажигтай хүүхдийн тоо нэмэгдэж байна. Энэ бол ерөөсөө л хотжилттой холбоотой.  Анагаахын хэллэгээр бол хасах, нэмэх шилний гажигтай гэж ярьдаг зүйлийг хүмүүс хол, ойрын хараа муутай гэж хэлдэг юм. Хүүхдүүдийн дунд хасах шилний гажигтай буюу холын хараа муудах явдал илүү их нэмэгдэж байна” гэв.

Эцэг эхчүүд 16 нас хүрээгүй хүүхдэдээ харааны шил сонгохдоо худалдааны газруудаас шил тааруулж болохгүй бөгөөд заавал нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой юм байна. Учир нь худалдааны газруудад мэргэжлийн бус хүмүүс компьютерийн аргаар хүүхдийг харааг тогтоох нь элбэг ч үнэн бодит хариу гардаггүйтэй холбоотой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс