Монголын уран бүтээлчдэд саяхныг хүртэл Холливуд “мөрөөдөл” төдий байсан. Харин жүжигчин Б.Амарсайхан "The Mongolian Connection" киногоор салбартаа түүхэн хуудас нэмлээ.
Холливудад данстай найман орны уран бүтээлч хамтран тоглосон эл киноны нээлт өчигдөр /2018.10.19/ IMAX-т нээлтээ хийлээ. Монгол, Казахстан, АНУ-ын жүжигчид гол дүрийг нь бүтээсэн "The Mongolian Connection" уран сайхны киноны онцлох чухал дүрд Казахстаны нэрт жүжигчин, найруулагч Санжар Мади тогложээ. Мөн Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг, дүрүүдэд Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна. Тус киноны дүрд Хулан гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Цэцэг “Энэхүү кино маань уран бүтээлчдийн чадварыг шалгасан бүтээл болсон. Mongolian Connection кинонд тоглосон нь нэр төрийн хэрэг байлаа. Кинонд ганцхан эмэгтэй тоглодог. Энэ нь Хулан гэх эмэгтэй дүр юм” гэв.