Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уулсууд

Хуучирсан мэдээ: 2018.10.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уулсууд

“Сонирхолтой газар зүй” булангийнхаа энэ удаагийн дугаараар Японы алдарт Фүжи уулаас Перугийн Солонгон уул хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамгийн үзэсгэлэнтэй уулсын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Перу, Виникуанка

Виникуанка хэмээх нэр нь долоон өнгөтэй уул гэсэн утгатай үг.  Хүмүүс энэхүү уулыг Солонгон уул гэдгээр нь илүү сайн мэддэг. Уулын өнгө нь чулуу болон ашигт малтмалын өнгөнөөс болж үүссэн байна.

Вьетнам, Му Кан Чай

Хойд Вьетнамын алслагдмал, жижигхэн тосгонд орших будааны тариалан бүхий Му Кан Чай уул нь гүн ногоон өнгөтэй тул яг л усан будаг асгачихсан мэт харагддаг. Гэхдээ улирлаас шалтгаалан уул нь ногооноос шаргал хүртэл өнгөө хувиргадаг байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэхүү ууланд 15-р зуунаас хойш өнөөг хүртэл будаа тариалж байгаа аж.

Исланд, Киркюүфэлл

Исландийн газар нутгийн бусад хэсэгтэй харьцуулахад хамгийн их зургийг нь авсан газар бол Киркюүфэл уул юм. Уулын орой нь яг л далай доороос ургаад гарсан юм шиг харагдах бөгөөд наагуур нь урсах хүрхээ нь уулын үзэмжийг улам ч нэмнэ. Мөн энэхүү ууланд “Хаан ширээний тоглоом” киноны зургаа, долдугаар бүлгийн зураг авалтыг хийсэн байна.

Австрали, эгч дүү гурван уул

Австралийн шинэ өмнөд Уэльсд байрлах эгч дүү гурван уул хэмээн нэрлэгддэг хадан оройтой уул нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд уултай холбоотой хэд хэдэн домог байдаг байна.  Нэгэн домогт өгүүлснээр Катоомба хэмээх омгийн эгч дүү гурван охин Непеан хэмээх омгийн гурван залууд хайртай болжээ. Гэхдээ Катоомба омгийн иргэдийг өөр омгийнхонтой гэрлэхийг хориглодог байсан тул Непеан омгийнх нь гурван залуу тэднийг олзлон авч, Катоомбагийн эсрэг дайн эхлүүлжээ. Гурван охиныг хамгаалахын тулд омгийнх нь нэгэн шулам тэднийг түр зуур хад чулуу болгон хувиргасан байна. Гэхдээ тулааны үеэр шулам алагдсан тул шившлэгийг тайлж чадалгүй өнөөг хүртэл эгч дүү гурав хад чулуу хэвээр үлдсэн ажээ.

Итали, Доломитес

 

Шохойн чулуугаар бүрхэгдсэн Доломитес уул нь нийт 18 оргилтой, Прагс нуурын эрэг дээр байрладаг байна. Прагс нуурыг нутгийнхан нь Доломитесийн сувд ч гэж нэрлэдэг.

Япон, Фүжи уул

Японы уран зураг, соёлд олонтаа дүрслэгддэг Фүжи уулыг Японы бэлэг тэмдэг гэж ч нэрлэдэг. Уулын мөнх цаст оргил нь нуурын усанд тусах нь цэнхэрлэн харагдах тэнгэрийн хамтаар үнэхээр үзэсгэлэнтэй харагдах аж. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч Фүжи уул нь галт уул бөгөөд хамгийн сүүлд 1700-аад онд дэлбэрсэн байна.

Канад, “Канадын хадан цохио”

Canadian Rockiesбуюу Канадан хадан цохио нь нийт 50 оргилтой . Хормойгоор нь уулын мөнх цаст оргилоос эх авсан Пэйто нуур урсдаг.

Европ, Альпийн нуруу

Нийт 1200 км үргэлжлэх Альпийн нуруу нь Европ тивд орших хамгийн том уулсын салбар юм. Альпийн нуруу нь Швейцарь, Австри, Итали, Герман, Франц, Словени, Лихтенштен, Унгар зэрэг Еропын улсуудыг дамнан оршдог байна.

Эх сурвалж: www.themysteriousworld.com

Ө.Пүрэвхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж