Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүхэд улс төрийн зориг алга | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүхэд улс төрийн зориг алга

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүхэд улс төрийн зориг алга

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх улс төрийн эр зориггүй хүн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Сүүлийн үед сөрөг хүчин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үргэлж баалж цаашлаад огцруулах асуудлыг хөндөж тавьж байна. Уг нь энэ Засгийн газрыг байгуулалцахад танай нам ч оролцсон. Гэтэл өнөөдөр Засгийн газрыг огцруулна гэж байгаа нь ямар  шалтгаантай юм бэ?

-Ард иргэдийн хүсч байгаа зүйл бол Засгийн газар шударга ёсыг тогтоох тал дээр илүү хүчтэй ажиллаасай гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө улсын төсвөөс гарахдаа зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсдэг. Гэвч өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц бус эсрэгээрээ авлигачдын гарын хурууны салаагаар орж байна. Тийм учраас манай намын зүгээс энэ мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулж, шударгаар хуваарилдаг системийг бий болгуулахын төлөө шахан шаардаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн даруйдаа хуулийн хайчийг хайчлуулна, шударга ёсыг тогтооно, хариуцлагыг бэхжүүлнэ гэдэг уриатай гарч ирсэн учраас АН дэмжиж, Засгийн газрыг байгуулалцахад нь хувь нэмрээ оруулсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүх хэлсэн ярьсандаа байж чадсангүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцлагыг бэхжүүлэх тал дээр ямар ч ажил хийгдсэнгүй. Албан газарт очиж архи хайж л явсан байх, үүнээс өөр сайжруулсан нэг ширхэг ч ажил алга. Ийм байдлаар бүтэн нэг жилийн хугацааг алдаж байгаа нь Монгол Улсын хөгжлөөс хойш чангааж байна. Иймээс манай намын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг  хөндөж тавьсан.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2015661/ линкээр унших боломжтой.

Ё.Баатарбилэг: МИАТ ядарсан монголчуудаа сааж амьдардаг

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-МИАТ компани зургаахан онгоцтой хэрнээ 900 орчим хүн цалинжуулдаг. Мөн өндөр үнээр тийз борлуулж байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Энэ компанийг ашигтай ажиллуулахын тулд хувьчлах ёстой гэдэг. Та УИХ-ын чуулган дээр бас энэ талаар хэлж байсан. Тодруулж байр сууриа илэрхийлэхгүй юу?

-МИАТ-ийг тойрсон маш олон асуудал яригддаг. Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг сайдаар ажиллаж байх үед би албан бичгээр энэ талын мэдээлэл авч байсан учраас чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Олон улсад МИАТ шиг зургаан онгоцтой компани бол 300-400 ажилтантай байхад хэвийн үйл ажиллагаа явуулж болдог. Гэтэл МИАТ ХК хэвийн ажиллах боломжоос бараг гурав дахин илүү ажлын байр бий болгочихсон. Хоёрдугаарт, МИАТ өөрөө тийзээ борлуулдаггүй. Тийз борлуулагч компаниудтай гэрээ байгуулчихдаг гэж ойлгосон. Харамсалтай нь МИАТ-ийн тийз олддоггүй, нислэг дөхөөд ирэхээр үнэтэй олддог. Үнэхээр зорчигч их байв уу гэхээр онгоц хоосон нисээд байдаг. Онгоц хоосон суудалтай нисэх бүрд алдагдал хүлээнэ. Зам тээврийн хөгжлийн яамнаас надад ирүүлсэн тоон мэдээлэлд маш тодорхой дурдсан байна лээ. МИАТ-ийн бүх нислэг цагаа барьдаггүй, 15 минутаас 3 цаг хүртэл хоцордог. Ялангуяа Сөүл, Токиогоос нисэх нислэг байнга нэг цагаар орчмоор хоцорч нисдэг. Яагаад гэвэл “Хятад улс агаарын зөвшөөрөл өгөөгүй байна, уучлаарай” гээд хүлээлгээд байдаг. Тэгээд бас газардсан нисэх буудлынхаа хамгийн мухрын, хамгийн даржин гарц дээр, эсвэл шууд задгай талбай дээр буугаад автобусаар зорчигчдоо зөөдөг. Ийм л үйлчилгээ үзүүлж байна. МИАТ бол Монголын ард түмний компани. Энэ компанийн онгоцоор Монголын ард түмэн үйлчлүүлж байна. Берлин Москва, Сөүл, Токио гэх мэт холын чиглэлд нисч байгаа онгоц нь телевиз байхгүй, тоос шороондоо дарагдчихсан, гаднаас түрээслэсэн хуучин онгоцууд үйлчилдэг. Энэ компанид 2,3 шинэ онгоц бий. Тэдгээр онгоцоо гадны улс орнуудад түрээслээд, олсон ашгаар нь урсгал зардал, ажилчдынхаа цалин хөлсөнд өгчихдөг юм шиг байна лээ. Маш сонин менежменттэй байгууллага. Эсвэл энэ компанийг иймэрхүү ажиллуулж байгаад дампууруулаад, хямдхан хувьчилж авах гэсэн бодлого яваад байна уу гэмээр эргэлзээ төрдөг.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2016902/ линкээр унших боломжтой.

Ж.Ганбаатар: Сангийн сайд өөрийнхөөрөө ханддаг байж болохгүй 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа


Ирэх оны төсвийг УИХ ид хэлэлцэж байна. Та Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Хоёр жилийн дараа сонгууль болно. Зарим гишүүдийн зүгээс жалганы төсөв болчхож гээд байгаа. Мөн  жижиг, дундын үйлдвэрт тэг төгрөг буюу дэмжлэг байхгүй гэж  та хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-2019 оны төсөвт орлогоо бүхэлд нь орхигдуулсан. Сангийн сайд бол орлого талаа урт, богино хугацаанд харах ёстой хүний нэг. Орлого талаа дан ганц уул уурхайгаар  бүрдүүлнэ гэж бид олон жил явлаа шүү дээ. Алт, зэс, нүүрс гурвын ханш Монгол Улсын төсөвт нөлөөлдөг зүйл биш. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, дэмжих  чиглэлд анхаарах ёстой. Төсвийг бүрдүүлэхэд оролцож буй гол сектор нь татвар төлөгчид. 2019 оны төсөвт жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг ч төгрөг тусгагдаагүй. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч бол ирээдүйн Монгол Улсын татвар төлөгчид. Сангийн сайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 300 тэрбум гаруй төгрөг байгаа гэж ярьж байна лээ. Энэ тухай Сангийн яамны  холбогдох хүмүүсээс нь асуухад, санд мөнгө байхгүй, иргэд хэдэн жилийн хугацаатай авчихсан юм билээ. Үүний төллөлтүүд  2021-2023 онд төлөгдөж эдгээрийг нийлүүлээд л хэлчихсэн юм билээ.  Гэтэл бодит байдалд санд мөнгө байхгүй. 2019 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэн төлөлтөөс багахан мөнгө орж ирнэ. Энэ нь мэдээж хаанаа ч хүрэхгүй. Төр байгаа цагт татвар бий гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Гэхдээ татварынхаа бодлогод яаж татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх үү гэдэгт төр анхаармаар байгаа юм. Бизнесээрээ амьдралаа залгуулаад төрдөө дарамтгүй татвараа төлөөд явдаг ийм л үеийг бий болгох ёстой.  Төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд ч би энэ талаар хэлсэн. Бид ирээдүйгээ томоор харж мөнгө олдог зүйлд хөрөнгө оруулж байх ёстой. Орлогоо зээл, тусламж эсвэл уул уурхайн  хараат байдлаар харах бус эдийн засгаа солонгоруулахад зоригтой хандаасай л гэж би хувьдаа  хүсдэг.

 Үргэлжлэлийг https://n8ews.mn/r/201751/ линкээр унших боломжтой.

“Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн”

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болон бусад асуудлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа


Сүүлийн үед  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь ихэвчлэн ямар сэдлээр  дээрх хэрэг үйлдэгдээд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь  хувь хүн болон нийгмийн амьдралаас  шууд шалтгаалдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан  нь гурван үндсэн асуудлаас  хамаардаг гэж хэлж болно. Нэгдүгээрт залуучууд, өсвөр үеийнхнийгээ гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсрол олгохгүй байна. Гэр бүлийн амьдралын мөн чанар, гэрлэлтийн утга учир, үүсэх асуудлыг даван туулах, нэгнийгээ ойлгох хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудад бэлдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдэх нэг сэдэл болоод байгаа юм. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай янз бүрийн зүйл тохиолдоно. Харин тулгамдсан асуудлаа хүчээр  шийдвэрлэх гэсэн болчимгүй   үйлдэл нь хүчирхийлэл рүү түлхээд байна. Хоёрдугаарт нийгмийн асуудал. Өнөөдөр  залуучууд ажилгүй, орлого багатай байна.  Нийгмийн амьдралын хүрээнд залуу гэр бүлийг дэмжих бодлого эрхзүйн орчин дутмаг байдлаас болоод санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Нэгнээ буруутгадаг, сэтгэл санааны хямралд ордог. Үүнээсээ болоод архинд ордог. Манай улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60–70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байсан. Гуравдугаарт хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн гэр бүлийн орчноос авсан төлөвшил хүмүүжилтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж, харж, сонссон зүйлийнхээ дагуу  төлөвшиж хүмүүждэг. Багаасаа гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, эсвэл харж  өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Хэдийгээр хүчирхийллийг үзэн ядаж өссөн ч гэсэн  далд ухамсарт нь харж, сонсож мэдэрсэн зүйл нь тархинд суусан учраас эрсдэлд нөхцөл байдал бүрдэхэд л тэр зан араншингаа  гаргачихдаг.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2017845/ линкээр унших боломжтой.

Х.Цогтбаатар:Нүүрс бол эртний ургамал

 Монголын нутгаас олдсон хосгүй үнэт олдворуудын талаар Монголын Шинжлэх Ухааны Академи Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа. 


-Өмнөговь аймгийн нутгаас олдсон Зауропод хэмээх үлэг гүрвэл Ази тивдээ хамгийн томд тооцогдож байгаа юу. Одоо хаана хадгалж байна вэ?

 Палеонтологи, геологийн хүрээлэн жил бүр хээрийн судалгаанд гардаг. Энэ жил 6-10 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилсэн. Тухайн үед Монгол, Японы хамтарсан экспедиц Алтайн Өвөр говийн нэгэн олдворт газраас аварга өвсөн идэшт үлэг гүрвэлийн ясны тодорхой хэсгийг малтлага хийж цуглуулсан. Тиймээс хүмүүсийн төсөөлсөн шиг бүхэлдээ олдсон юм биш. Биеийнх нь хүзүү, аарцаг, сээр нуруу, дунд чөмөг, нарийн бүдүүн шаант, хуруу, хумсны зарим хэсэг олдсон юм. Энэ нь Ази тивдээ хожуу Цэрдийн цаг үеийн завроподуудаас хамгийн том хэмжээтэйд тооцогдож байгаа олдвор болж байна.

Одоогоос 70 сая жилийн өмнө амьдарч байсан гэгдэх  Завропод бол үлэг гүрвэлийн амьтны аймгийн хамгийн том төлөөлөл энэ бүлэгт багтдаг. Үүнээс ч илүү чухал, өөр төрөл зүйлийг судалгааны багийнхан илрүүлсэн. Олдворыг технологийн дагуу малтлагын ажлыг гүйцэтгэж, тээвэрлээд манай хүрээлэнд хадгалж байна. Олдвор олдлоо гээд динозавр болохгүй, маш олон дамжлагыг дамжсаны эцэст музейд үздэг шиг аварга биет бий болдог.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2018324/ линкээр унших боломжтой.

“Бодибилдинг хатуужил шаарддаг”

Энэ удаагийн ярилцлагын буландаа спортын мастер, бодибилдинг, фитнессийн тамирчин Х.Оюунтуяаг урилаа.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Х.Оюунтуяа гэдэг. Гэхдээ “ДЖАнна” гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. Бодибилдинг, фитнессийн тамирчин. Банк санхүүч мэргэжилтэй.

-Багадаа ямар хүүхэд байв?

-Даруухан, дуугүй хүүхэд байсан. Нүдэндээ юмыг төсөөлж мөрөөдөх дуртай. Мөрөөдөлдөө амьдардаг байсан гэхэд болно. Одоо харин тэр үед мөрөөдөж байсан ихэнх зүйл биелж байгаа. Моринд их дуртай, зун болохоор л хөдөө эгчийнх рүүгээ яардаг. Хөдөө байх хугацаандаа олон зүйл сурч, зөв төлөвшиж хүмүүжсэн гэж боддог. Биеэ даасан, үүргээ ухамсарласан, эхлүүлсэн бол дуусгадаг, хатуужилтай болсон зэрэг нь одоогийн амьдралд минь их хэрэг болж байгаа. Гэр бүлтэйгээ ойр өссөн болохоор би үнэхээр азтай, бүрэн дүүрэн хүн.

-Бодибилдингийн спортыг сонгон хичээллэхэд хэн нэгэн нөлөөлсөн үү, эсвэл сонирхлоо дагасан уу?

-Би 2009 оноос л мотоцикл унах сонирхолтой байлаа. Боломж нь таарахгүй явсаар 2012 онд ажил, амьдрал маань цэгцэрсний дараа сонирхлоо дагаж хэдэн сар мотоциклтой хотоор явсан. Дараа нь мотоциклын дамжаанд сууж А ангиллын үнэмлэх авч, хоёр жил дараалан олон улсын хол зайн бартаат тэмцээнд оролцож байлаа. Гэхдээ амжилт гаргаж чадалгүй биедээ гэмтэл авсан юм. Үүний дараа бие бялдраа сайжруулахын тулд фитнессээр хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхлээд гурван сарын дараа сонирхогчдын тэмцээн болдог гэж мэдээд орж үзэхээр шийдсэн. Фитнессийн гоё биетэй охидыг хараад өөрийн биеэ ямар болохыг нь харахыг хүссэн хэрэг л дээ. Би тэр үед 54 кг жинтэй нэлээн чөргөр байсан. Харин одоо цэвэр булчингийн масс нэмж 63 кг болсон. Тасралтгүй дөрвөн жил тэмцээнд оролцож байна. Нийт 10 тэмцээнд орсноос тавд нь амжилт гаргасан. Одоо спортын мастер цолтой.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2016283/ линкээр унших боломжтой.

“Монголын бүх телевизээр гарахыг хүсдэг зураач. ”Тэрбээр “Касоны зургийн дэвтэр” гэсэн цахим хаягаар хүмүүсийн хөргийг бодит мэт зурж нийтэлдэг. Сонин содон утга бүхий бүтээл урладаг түүнийг З.Билгүүн гэдэг.  “Шинэ нэр” буланд маань уригдсан З.Билгүүнтэй танилцана уу.


-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг З.Билгүүн гэдэг. 23 настай. Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн. Хувиараа зураг зурж, уран бүтээлээ хийдэг. Ээж аав эгчтэйгээ хамт амьдардаг. Би Өмнөговь аймагт төрсөн. Хөдөө өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү монгол ахуй, тал хээр, байгалийн сайханд маш их дуртай. Долоон насандаа сургуульд орохоор хотод ирж байлаа. Тухайн үед хотод ирээд байшин барилга, хөгжил цэцэглэлтийг хараад үнэхээр гоё санагдаж байсан. Манай суманд тог бараг байдаггүй, өдөрт хоёр цаг орчим ирээд тасардаг. Харин хот тэр чигтээ л гэрэлтэй байхыг хараад маш их гайхсан. Балар эртний хүн шиг л байсан даа. Тэр үеэс хойш хотод амьдарч байна.

Үргэлжлэлийг https://news.mn/r/2018039/ линкээр унших боломжтой.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-20 66.181.178.65

УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ Ч ГЭЖДЭЭ ОЙЛГОХГҮЙ,УХААН ХҮРЭХГҮЙ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Зочин 2018-10-20 202.131.225.197

сүх нэртэй муужгай, муужгай хэлбэртэй сүх зза бүү мэд

иргэн 2018-10-20 202.126.89.159

чам шиг лалрыг шаагаад унагачих л байх

Зочин 2018-10-20 202.55.191.130

topor muujgai kk

Ард 2018-10-20 49.0.212.170

Улсаа самархыг эр зориг гэх үү, хулгайцуул баяждаг

Бөөс 2018-10-20 202.126.89.17

Энэ пүрэвдорж өөрөө элий балай пиз шүү дээ, элбэгдоржийн төмсгөнд наалдсан бөөс

Зочин 2018-10-20 202.126.89.17

Энэ пүрэвдорж өөрөө элий балай пиз шүү дээ, элбэгдоржийн төмсгөнд наалдсан бөөс

Топорыг жонxyy л мэднэ шдээ 2018-10-20 120.16.79.32

Топор бол шүдгүй тагнуулч муужгай шүү дээ...

zochin 2018-10-20 66.181.181.44

HANSH TAAMGAAR OSOJ BURUUDDAG HANSHIIN ZOHITSUULALTIIN HUUL BATLAH GEJ BAIGAA HUMUUS UUNIIG MEDEHGUI BNA JISHEE N MERGEJLIIN HUMUUS N EDIIN ZASAGIIN PROGNOZIIG HENCH YAG ONOOD GARGAJ CHADDAGGUI GEJ YARDAG YUM NILEE