“Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

“Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондоо хөгжүүлсэн эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр монголын шилдэг философичдын нэг, хүний тухай философийн асуудлуудыг системтэй судалж олон чухал бүтээлүүд туурвисан   Цэрэнпилийн Балхаажавын амьдрал, үйл ажиллагаа, зохиол бүтээл, монголын философийн хөгжилд оруулсан хувь нэмрийг эрдэмтэн судлаачид олон талаас нь үзэж судалж, үнэлж дүгнэсэн юм.

Тодруулбал Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нэрт эрдэмтний амьдрал бүтээлийн талаар танилцуулга илтгэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар “Ц.Балхаажав ба хүний философийн асуудлууд” үндсэн илтгэлийг, түүнчлэн доктор, профессор, Б.Даш-Ёндон “Монгол хүний чин хүслэнгийн асуудалд” ахмад судлаач, профессор, А.Жамбал “Нэрт философич, профессор Цэрэнпилийн Балхаажавын 1950-иад оны үеийн эрдэм судлал, бүтээл туурвил”, доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий “Хүмүүний ахуйн тогтвортой төлөв”, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Доктор, профессор Ц.Балхаажавын бүтээл дэх хүний хөгжлийн асуудал”, профессор Л.Дашням “Хүнээр хүн хийх асуудалд”, профессор Б.Галиндэв “Өнөөгийн монголын оюутан залуучуудын нийгэмшлийн  асуудалд” зэрэг  илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.

Мөн энэ үеэр их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын нийт 25 илтгэл болон Ц.Балхаажавын найз нөхөд, шавь нарын дурсамж тэмдэглэл, их эрдэмтэнд холбогдох ховор чухал баримт, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.

Эх сурвалж: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж