Байгаль орчинд хамгийн ээлтэй газар

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Байгаль орчинд хамгийн ээлтэй газар

Байгаль орчинд хамгийн ээлтэй газар

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Сикким муж дэлхийн хамгийн анхны 100% органик, байгаль орчинд бүрэн ээлтэй газраар шалгарч, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон “Ирээдүйн зөвлөл” байгууллагуудаас шагнал хүртсэн байна.

Сикким мужийн захиргаанаас нийт 66,000 тариачдыг органик аж ахуй эрхлэхэд сургах өргөн хүрээний ажлыг мужийн захиргаанаас зохион байгуулсны үр дүнд тэд химийн гаралтай бордоо, шавж устгах бодис хэрэглэхээс бүрэн татгалзаж чаджээ. Уг ажлыг 2003 оноос эхлүүлэн, 2015 онд зорилтоо бүрэн биелүүлснээр энэ жил буюу 2018 онд Ирээдүйн бодлого” шагналыг хүртсэн аж.

“Ирээдүйн зөвлөл” хэмээх байгууллагын зорилго нь одоо болон хойч үедээ сайн сайхан амьдралыг цогцлоох бодлогыг амжилттай боловсруулсан муж, хотыг шалгаруулах замаар бодлого боловсруулагчдад зөв сэдэл өгөх юм. Жил бүр зорилготойгоо уялдуулан өөр өөр сэдвээр зохиогддог бөгөөд өмнөх жилүүдэд цөмийн энерги, хөрс агаарын бохирдол, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэх мэт сэдвээр явагдаж байв. Харин энэ жилийн хувьд “байгаль болон хүнд ээлтэй газар тариалан” сэдвээр НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулагдсан байна.

Энэ жилийн тэмцээнд  21 улсын 51 хот, муж өрсөлджээ.

Дан ганц газар тариалангийн органик хөгжлийг дэмжсэнээр нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө орон нутгийн хөгжил, аялал жуулчлал гэх мэт маш олон салбарт эерэгээр нөлөөлж болохыг Сикким муж харуулж чаджээ. Тухайлбал, 2014-2017 онд гэхэд л  Сикким мужийн аялал жуулчлалын салбараас олох орлого хоёр дахин өссөн байна.

“Газар тариалангийн салбарыг хөгжүүлснээр хүнс тэжээлийн дутагдал, цаг уурын өөрчлөлт, байгалийн тэнцвэр алдагдах зэрэг олон зүйлээс сэргийлэх боломжтой. Хүмүүс ч бас энэ үед байгаль орчноо чин сэтгэлээсээ хайрлаж эхэлдэг” хэмээн Ирээдүйн зөвлөлийн захирал Александра Вандель хэлжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: www.goodnewsnetwork.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж