Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолт өнөөдөр явагдаж байна. Эхний тоглолт Серби болон Нидерландын шигшээ багуудын хооронд болж Серби бүсгүйчүүдийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Сербийн шигшээ баг 2006 оны хүрэл медалийн амжилтаа ахиулан түүхэндээ анх удаагаа ДАШТ-ний финалын шатанд шалгарлаа.
Энэ тоглолтонд Сербийн багаас Т.Бошкович 29 оноо авсан бол Б.Михайлович 23 оноо авсан. Ялангуяа Т.Бошкович маш сайн тоглолт гаргаж байсан. Тэдний өрсөлдөгч Нидерландын шигшээ баг 2 дахь сетийг авч чадсан ч дараагийн 2 сетэд Сербүүд өрсөлдөгч нартаа боломж олголгүй байсаар ялсан. Шигшээд шалгарсан Сербийн шигшээ багтай Итали болон Хятадын багуудын хожсон нь аваргын алтан медалийн төлөө тоглоно.
Б.БЯМБАБАЯР