Японы шилдэг жүдочдын нэг Шохей Оно Монголд ирээд байна. “Рио 2016” олимпийн наадмын алтан медальт, 2013, 2015 оны дэлхийн аварга Шохей Оно өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн наадамд түрүүлсэн билээ. Энэ жил 26 настай тэрбээр жүдо бөхийн 73 кг-ын жинд барилддаг юм.
Өчигдөр (2018.10.18) болсон “Увс нуур” дэвжээний бэлтгэлтэй Оно танилцанаас гадна бөхийн өмсгөл өмсөж, үндэсний бөхийн бэлтгэл хийжээ.
Сүүлийн жилүүдэд Японы жүдо бөхийн тамирчид Монголын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэлийг хийсээр ирсэн. Өнгөрөгч зургадугаар сард Японы залуу од 17 настай Акира Сонэ Монголд долоо хоног байх хугацаандаа манай жүдо бөхийн тамирчидтай бэлтгэл хийснээс гадна үндэсний бөхөөр ч барилджээ. Тэрбээр Азарбайжанд болсон жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд түрүүлсний дараа “Монголын малчин айлд зочилж, морь унаж, монгол ёс заншилтай танилцан үндэсний бөхөөр ч барилдсан. Монгол бөхийн онцлогоос суралцаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна” гэж байсан юм.
Ийнхүү “Токио 2020” олимпийн наадам дөхөх тусам Японы шилдэг тамирчид Монголд ирж туршлага судлахаас гадна үндэсний бөхийн бэлтгэлд хамрагдсаар байна.
Ч.БОЛОР