Энэ жилийн баяр наадмын хуушуур 500-600 төгрөгийн үнэтэй байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд нэлээд анхаарч ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээ эрхлэх эрх авсан албан байгууллага хувь хүмүүсийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллага хяналт тавьж байгаа гэнэ. Одоогоор наадмын хуушуурын үнэ тогтвортой байна. Наадамчин олон баярын зоогоо 500-600 төгрөгөөр худалдан авах боломжтой аж.
Н.Түвшин