Нью-Жерси Девилс багийн хожлын цуврал зогслоо

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилс багийн хожлын цуврал зогслоо

Нью-Жерси Девилс багийн хожлын цуврал зогслоо

Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд тоглолт ихтэй байлаа. Эдгээрээс хэд хэдэн онцлох тоглолт болсон бөгөөд Нью-Жерси Девилс баг энэ улирал эхэлсээс хойш 4 тоглолт хийж хожигдоогүй байсан. Тэгвэл Нью-Жерси Девилс багийн хожлын цувралыг Колорадо Эвеланш баг өнөөдөр зогсоолоо. Зочин баг Колорадо Эвеланш баг 5-3 харьцаатай талбайн эздийг буулгаж авсан бөгөөд Швед залуу Г.Ландескуг карьерынхаа 3 дахь хет-трикийг хийсэн бол Н.МкКинноны гоолын цуврал зогссон.

Хэдхэн жилийн өмнө плэй-оффын байнгын төлөөлөгч байсан Детройт Ред Уингс багийн энэ улирлын хожигдлын цуврал 7 боллоо. Өнөөдөр Тампа Бэй Лайтнинг багийн талбайд зочлон 3-1 харьцаатай хожигдсон байна.

ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮНГҮҮД:

  • Питтсбург Пингвинс 3-0 Торонто Мейпл Лифс
  • Колорадо Эвеланш 5-3 Нью-Жерси Девилс
  • Филадельфиа Флайерс 3-6 Колумбус Блю Жакетс
  • Детройт Ред Уингс 1-3 Тампа Бэй Лайтнинг
  • Ванкувер Кэнайкс 1-4 Виннипег Жетс
  • Аризона Койотис 4-1 Чикаго Блэйкхаукс
  • Бостон Брюинс 2-3 ОТ Эдмонтон Ойлерс
  • Нью-Йорк Айландерс 7-2 Лос-Анжелес Кингс
  • Баффало Сейбрес 1-5 Сан-Хосе Шаркс

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж