Хүүхдийн 27 эмчийг ОХУ-д сургана

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн 27 эмчийг ОХУ-д сургана

Хүүхдийн 27 эмчийг ОХУ-д сургана

Хүүхдийн халдварт өвчин болон хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр ОХУ-д сургалтад хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2018.10.19/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсаар байгаа.

Тухайлбал, Москвагийн В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд эх барих, эмэгтэйчүүд, нярайн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, перинатологийн эмчээр 59 эмч сургалтад хамрагджээ.

Мөн Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтаар мэргэжил дээшлүүлэх сургалтад 48 эмч хамрагдсан.

Түүнчлэн Москвагийн Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний үндэсний төвд зохион байгуулсан яаралтай тусламжийн сургалтад өнгөрсөн онд 15 хүүхдийн эмч, мэргэжилтэн суралцжээ.

Энэ удаа хүүхдийн халдварт өвчин болон хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээрх сургалтад нийслэл болон орон нутгийн 27 хүүхдийн эмч, мэргэжилтнүүд хамруулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж