Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага

-“ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” олон улсын бага хурал 10-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана-

Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) -ийн  салбар болох “Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ-аас (“PMI Mongolia Chapter”)  жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурал 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн хэмжээнд 200 оронд үйл ажиллагаа явуулж, 2.9 сая гаруй мэргэжилтэнд хүрч үйлчилдэг “Олон улсын төслийн удирдлагын институт”-ийн салбар Пи Эм Ай Монголиа Чаптер-с зохион байгуулж байгаа төслийн удирдлагын олон улсын түвшний мэдлэг, ур чадвар, арвин баялаг туршлагаас суралцах “ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЛЦЭХ ТӨСЛИЙН УДИРДЛАГА” нэрэн доор төслийн өөрчлөлтийн удирдлага, дижитал хувьсал, төслийн бизнесийн үр өгөөжийг сайжруулах нь, төслийн үр дүнг өсгөх нь, ажайл аргачлал (agile method) зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг үйл ажиллагаанд Олон Улсын Төслийн Удирдлагын Институтийн 10 гаруй орны салбарын захирлууд, 30 гаруй хүндэт илтгэгч,  400 орчим төслийн менежерүүд оролцон төслийн удирдлагын шилдэг туршлагууд, Монгол улсад хэрэгжиж буй мега төслүүдийн хөгжил, олон улсад тренд болж буй арга барил, техник гэх мэт МЭРГЭЖЛИЙН, БОДИТ ҮР ДҮНГ бий болгох яриа, хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  • Төсөл, програм, портфолио менежерүүд, компанийн гүйцэтгэх удирдлагууд;
  • Бизнес аналитик мэргэжилтнүүд; Хөрөнгө оруулагч нар;
  • Төслийн удирдлагын талаар суралцахыг хүссэн хэн бүхэн;
  • Хамгийн сүүлийн үеийн тренд, арга барил, чиглэлийг сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

БАГА ХУРЛЫН ОНЦЛОГ:

  • 30 гаруй хүндэт илтгэгчдээс төслийн менежментийн шилдэг туршлага сонсох;
  • Багаараа ажиллан семинарт суух;
  • PMP зэрэгтэй оролцогчид 16 PDU цуглуулах;
  • 400 орчим төслийн менежерүүд нэг дор цуглаж харилцан мэдээлэл солилцох;
  • Олон Улсын Төслийн Менежментийн Институтийн Төв салбар болон Хонг Конг, Сингапур, Япон, Малайз зэрэг Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзах, туршлага солилцох;
  • Өдрийн хоол болон кофе завсарлага багтсан.

СУРАЛЦ, ХҮРЭЭГЭЭ ТЭЛ, ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮР. 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО:

| marketing@pmimongolia.mn | www.pmi.org | www.pmimongolia.mn | www.facebook.com/pmimongoliachapter |

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: http://pmiconference2018.mn/

Facebook Event: https://www.facebook.com/events/251880505513602/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж