Сонгинохайрхан дүүргийн тав, найм, 23, 29, 32 дугаар хороо цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр /2018.10.19/ тавдугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо нь 8900 иргэнтэй бөгөөд үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхэд аж. Цэцэрлэгийг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгөөр барьж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна.
Холбоотой мэдээ