Хятадын эдийн засаг бууралттай байна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг бууралттай байна

Хятадын эдийн засаг бууралттай байна

Америктай хийж байгаа худалдааны дайнаас болоод Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Худалдааны дайн болон эдийн засаг удаашралтай нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Хятадын хөрөнгийн зах зээл хохирол амсаад байгаа юм. Худалдааны дайны үйл явцын хувьд, Америк 2018 оны 1-р сараас эхлэн Хятадын импортын бараанд ноогдуулах татварын журмыг өөрчилсөн бөгөөд 3-р сард Хятадын 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн импортын татвар ноогдуулах тухай санамж бичгийг баталсан. Харин Хятадын зүгээс 60 тэрбум доллараар үнэлэгдэх АНУ-ын импортын бараанд арав хүртэлх хувийн татвар ноогдуулж эхэлсэн билээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эдийн засаг 2018 оны эхний есөн сарын байдлаар 6,5 хувийн өсөлттэй байгаа нь 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм. Түүнчлэн 2018 оны сүүлийн улиралд эдийн засаг дээрдэх төлөв ажиглагдахгүй байна хэмээн шинжээчид үзэж байна.

Учир нь Америкийн зүгээс Хятадын гол экспортын бараа болох хүнсний бүтээгдэхүүн, ган, хөнгөн цагаан, техникийн эд анги гэх мэт бараанд тавих татвараа 25 хувь хүртэл нэмэгдүүлээд байгаа. Тиймээс 2019 оны хувьд ч бас Хятадын эдийн засгийн хувьд амаргүй жил байж магадгүй юм.

Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс дэлхийн хоёр том эдийн засаг болох Хятад, Америкийн худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг анхааруулжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж