Малаар шатахуун бартердана

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Малаар шатахуун бартердана

Малаар шатахуун бартердана

УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээсээ болоод гишүүд онигоонд орох нь энүүхэнд. "Чиний үг таалагдахгүй байна" гэх юм уу эсрэгээрээ "Эрчүүд хүүхнүүдэд дээрэлхүүлээд гомоо болдог, эмэгтэйчүүд эрчүүдэд зодуулаад лесби" болдог гэсэн эзэнтэй онигоо олон бий.  М.Энхболдын парламентад сав л хийвэл онигооны эзэн болдог гишүүн бол М.Билэгт. Баянхонгор аймгаас сонгогдсон тэрбээр "Өвөл хүйтэн болдог" гэсэн үгнээсээ болоод нэг хэсэг адлуулсан бол цоохор дээл өмч, данх тараасан асуудал нь багагүй шүүмжлэл дагуулсан.  Харин Пүрэв гаригийг чуулганы хуралдаанд  Монгол малын махаараа шатахуун сольж болдоггүй юм уу гэх утгатай асуулт Сангийн сайдад хэлээд ам руугаа алгадуулсан. Ч.Хүрэлбаатар сайд малын махаараа шатахуун бартерлах гэсэн гишүүний гоё санааг хуга унтрааж, "Сангийн яам бодлого боловсруулдаг болохоос наймаа хийдэггүй" гэсэн үгээр амыг нь тагласан юм. Малын махаараа шатахуун бартердана гэдэг бас л "мэргэн" санаа шүү.

 Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж