Б.Түвшинбат: Тамирчдад тэтгэмж хэрэгтэй байна | News.MN

Б.Түвшинбат: Тамирчдад тэтгэмж хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат: Тамирчдад тэтгэмж хэрэгтэй байна

10-аас дээш жил шигшээ багт багтаж тэр хэрээр амжилт үзүүлж явсан тамирчид олон байна

Б.Түвшинбат: Тамирчдад тэтгэмж хэрэгтэй байна

“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын салбарын улсын IV зөвлөгөөн Төрийн ордонд өчигдөр (2018.10.18) боллоо. Энэхүү зөвлөгөөний үеэр спортын салбарынхан өөрсдийн санал бодлоо хэлсэн юм. Энэ үеэр Монголын боксын шилдэг тамирчдын нэг болох Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, гурван хүрэл медальт, ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн Б.Түвшинбат өөрийн саналаа хэлсэн юм. Тэрбээр “Лондон 2012”, “Рио 2016” Олимпийн наадамд зодоглосон бөгөөд өдгөө “Хүч” спорт хороонд тамирчнаас гадна дасгалжуулагчийн албыг хашиж байна.

“Тамирчин хүний хамгийн том чухал тэмцээн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадамд оролцох байдаг. Сүүлийн жилүүдэд эдгээр тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон нь зөв зүйтэй алхам болсон. Энэ хэрээр тамирчдын ахуй хангамж сайжраад ирдэг. Харин олон жил спортын төлөө явсан ч дээрх хоёр том тэмцээнээс медаль хүртээгүй тамирчдын амьдрал хэцүү байдалтай үлддэг. Иймээс энэ мөнгөн тэтгэлэгт орж чадаагүй тамирчдын амьдрал хүнд хэвээр байсаар байна. Олимпоос олимпийн хооронд явж байгаа бусад тамирчдад мөнгөн тэтгэлэг олгоход дэмжиж туслаачээ” гэсэн өөрийн саналаа Б.Түвшинбат хэлсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Та тамирчдын төлөөлөл болж өөрийн саналаа хэллээ. Олимпоос олимпийн наадамд өрсөлдөж байгаа тамирчид олон бий. Хүн бүр дэлхийн томоохон наадмаас медаль хүртэж чадахгүй байна шүү дээ?

-Тиймээ, би зөвлөгөөний үеэр өөрийн саналаа хэллээ. Сүүлийн жилүүдэд Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгох болсон нь маш зөв алхам болсон. Гэхдээ иргэд зарим үед үүнд буруу ойлголттой байдаг. Энэ урамшуулалыг авдаг цөөн тамирчин байна. Гэтэл тамирчин бүр Олимп, ДАШТ-ээс медаль авч чадахгүй байна. 1-3 олимпийн циклийн хооронд спортоо орхиогүй тамирчид олон бий. Гэтэл спортынхоо төлөө явсан зарим нэг тамирчин хохиролтой үлддэг. Эдгээр тамирчдынхаа хэлэх гэсэн зүйлийг зөвлөгөөний үеэр санал болгож орууллаа. Миний санал бол тамирчдад хамгийн багадаа хөдөлмөрийн доод хэмжээгээр тэтгэмж олгодог байя гэсэн санал байгаа. 10-аас дээш жил шигшээ багт багтаж тэр хэрээр амжилт үзүүлж явсан тамирчид олон байна. Зарим тамирчид мэргэжил эзэмшиж чадалгүй зөвхөн спортдоо анхаарлаа хандуулчихсан байдаг. Гэтэл зодог тайлаад өөр зүйл хийх гэхээр тэдний ажлын байр баталгаагүй болчихсон тохиолдол олон бий. Тийм учраас үүнд дэмжлэг болгоод тэтгэлэг олгох саналыг хүргүүлсэн. Өнөөдөр энэ талаар хэлэх олон тамирчин бий. Тэднийхээ төлөөлөл болж, саналаа зөвлөгөөний үеэр хэлсэн байгаа.

-Таны хувьд хоёр олимпийн наадамд оролцсон. Мөн ДАШТ-д шагналт тавдугаар байр эзэлсэн манай шилдэг тамирчдын нэг шүү дээ. Хэзээ зодог тайлах бодол байна вэ?

-Би 30 гарчихлаа. Энэ хугацаанд хоёр ч Олимпийн наадамд өрсөлдсөн. Мэдээж тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон Олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийг хүсдэг. Тиймээс өөрийгөө зодог тайлах болоогүй гэж бодож байгаа. “Токио 2020” олимпийн наадмын дараа зодог тайлах бодолтой байна. “Хүч” спорт хорооны тамирчин болоод 11 жил болсон байна. Сүүлийн нэг жил дасгалжуулагчийн ажлыг хийж байгаа.

-Таны хувьд Азийн гурван ч олимпийн наадамд оролцсон. Энэ жил Индонезид болсон Азийн наадамд боксын тамирчид түүхэн амжилт үзүүллээ?

-Тиймээ би гурван ч Азийн олимпийн наадамд оролцсон байна. “Доха 2006”, “Гуанжоу 2010”, “Инчон 2014”-т өрсөлдсөн. Инчоны наадамд хүрэл медалийн төлөөх тулаанд Казахстаны тамирчинд ялагдаж, шагналт тавдугаар байрт орсон. Энэ жилийн Азийн наадамд Монголын боксын тамирчид амжилттай оролцож, Азийн олимпийн наадмын аваргатай боллоо. Миний жин буюу 69 кг-д О.Бямба-Эрдэнэ өрсөлдсөн. 60 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар маань аваргын алтан медаль хүртэж, сайхан амжилтыг үзүүлсэн. Мөн 64 кг-д Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ. Тэд маань Жакартагийн наадмаас өндөр амжилттай ирлээ. Залуучууд маань сайхан амжилттай байна. Бидний хувьд ч гэсэн цаашид сайхан тоглолтыг үзүүлэх зорилготой байгаа.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-19 202.21.124.20

Амжилт гаргасан тамирчинд нэг удаагийн шагнал л өгөх хэрэгтэй шүү. Тэр шийдвэрийг өөрчилж, бусдад нь хүртээмжтэй болгох нь зөв байх.

Avatar

Зочин 2018-10-19 66.181.160.51

Элбэгдоржийн тэнэг шийдвэр.Спорт хамтын хүч амжилтаар бүтдэг.Ганц тамирчинд өгөөд бусдыг нь хаядаг.Энэ хачин бодлого нь спортоо алаад бн.Энийг өөрчлөх сайжруулах улстөрч мөддөө гарахгүй.Таарсан тэнэгүүд.

Avatar

Зочин 2018-10-19 122.201.21.247

Энэ яриад байгаа хүн урд нь цалин авалгүй ажиллаж байсан юм уу. Гайхуулах амжилт огт харагдахгүй юм уу даа. Өөрт нь бол ч …

Avatar

Зочин 2018-10-19 122.201.21.247

Тамирчин нараараа хөгжсөн улс хаана байна. Төр харин ч тэднийг бусдаас илүүтэй хардаг. Тэрний хариу нь хэрүүл маргаан, зодоон цохион допинг. бөхийн ордоны төлөөх шунал, хаалга эвдэх, давааны наймаа_

Avatar

Зочин 2018-10-19 64.119.19.188

tamirchin bol sain duriin ajil. tednii orond niitiin biyeiin tamirt anhaarah tsag bolson

Avatar

иргэн 2018-10-19 202.126.89.24

ТАМИРЧДААС БУСАД ТЭГЭЭД ЮУ БОЛЖ БАЙНА. НАСААРАА ЦАГДАА ЖОЛООЧ БАГШ ЭМЧ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ЯМАР БАЙГАА БИЛЭЭ. ОДОО ЭНЭ ТАМИРЧДЫГ БИЗНЕС УТГАНД ОРУУЛ. ЯАГААД БИД ЭДНИЙГ ТЭЖЭЭГЭЭД ӨӨРСДӨӨ ЯДУУ ЯВАХ ГЭЖ

Avatar

дорж 2018-10-19 202.126.89.24

ЭЛБЭГДОРЖИЙН СОЛИОРОЛ НИЙГМИЙГ ТАЛЦУУЛАХ НЬ Л ДЭЭ. ДЭЛХИЙН ЯМАР Ч ОРОНД НАСАН ТУРШИЙН ОЛОН САРЫН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ӨГДӨГГҮЙ. НЭГ УДАА Л ӨГДӨГ. ЭНЭ ИХ МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ТЭР ТАРВАДОРЖООР БҮГДИЙГ ТӨЛҮҮЛ.

Avatar

зочин 2018-10-19 202.131.228.20

Элбэгдоржийн буруу шийдвэрийг зогсоох хэрэгтэй. Олимп, дэлхийх аврага шалгаруулах тэмцээнд улсын мөнгөөр явчихаад сар бүр хэдэн арван сая төгрөгний цалин насан туршидаа авдагш солиотой заалтаа зогсоох хэрэгтэй. Харин улсын хөгжилд доривтой шинэ технологи гаргасан эрдэмтэн, инженер нартаа мөнгө хайрлахгүй өгөх хэрэгтэй. тэдний гаргасан технологи нийгмийг хөгжүүлдэг юм. Хараад байхад бөх, дуучин нараа шагнаад байх юм. Улсаа хөгжүүлэхгүй тэгээд наргиж цэнгэж байгаад уусаад дуусах гээд байгаа юмуу

Avatar

Зочин 2018-10-19 124.195.152.145

Ter olympoos medal awsan tamirchid zondoo l mongo awdag yum bnale . Medalitai ni dagaldaj. Oorsdiinhoo toloo durtaidaa temtseend yvchihaad tatwar tologchdiin tsetserleg, emneleg barih mongonoos humsalj deeremdej awahaasaa ichihed yaanaa.

Avatar

Зочин 2018-10-19 124.195.152.145

Oorsdoo durandaa tamirchin bolchood yundaa gonshignood bdag bnaa. Mongo heregtei yum bol ajil hiivel bolooshd. Ulsiin ner gargana gej tenegttdeg ym. Mongolin hariyalaltai bolohooroo l temtseend yvj bgashd. Yamar ch hariyalalgui bsan bol temtseend yaj yvah bsiim. Syria ed nar shig boltson uls bol oor hereg. Ulsiin neriig ashiglaj temtseend yvj bga bol hariudni ulsiin neriig gargaj toloh heregteishd. Ter olympoos medal awsan tamirchid zondoo l mongo awdag yum bnale . Medalitai ni dagaldaj.

Avatar

Зочин 2018-10-19 203.217.139.225

Олимпийн медальтан хөгшчүүдэд мөнгө өгөхөө болио.

Avatar

АРД 2018-10-19 66.181.167.194

Төрийн, улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг ард түмний зөвшөөрөлгүй спортынхонд хайр найргүй цацахаа болиоод яг тэр гаргаад байгаа мөнгийг хувийн хэвшлийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах хэрэгтэй л гэж би хэлээд байгаа юм. Япон, АНУ, өөр бусад 3 дагч оронд, тэр бүү хэл Оросод ч ийм байгаа. Оросод бол зөвхөн нэг л удаа төрөөс өндөр амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог. Манайх шиг насан туршид нь спортынхныг угжиж байдаг га

Avatar

зочин 2018-10-19 202.9.41.169

бүтээн байгуулалтад мѳнгѳ ѳг. тамирчид улсыг дэлхийд гайхуулдаггүй японыг сони тоёото нэрд гаргасан.. шигшээд бсан гээд мѳнгѳ тэнэг үг. бүү ѳг. жуулчинд татварын бам ѳгнѳ үү

Avatar

Зочин 2018-10-19 202.9.43.1

boli boli

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж