И Бюн Хун нэг ангид 134 мянган доллараар тогложээ

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

И Бюн Хун нэг ангид 134 мянган доллараар тогложээ

И Бюн Хун нэг ангид 134 мянган доллараар тогложээ

Монголчуудад “Гурван марал од” киногоороо танил болсон Солонгосын алдарт жүжигчин И Бюн Хун саяхан “Mr Sunshine” хэмээх телевизийн олон ангит кинонд тогложээ. 24 ангитай уг кинонд түүнийг тоглуулахын тулд нэг анги тутамд 150 сая вон буюу 134 мянган доллар төлсөн байна. Киноны нийт зардал 43 тэрбум вон болсон ба И Бюн Хунд нийт зардлын 8,5 хувийг зарцуулсан байгаа юм. “Mr Sunshine” киног “Нарны үр сад” киноны зохиолч Ким Юн Сок бичсэн байна. И Бюн Хун энэхүү кинонд Южин Чой гэх Солонгос гаралтай Америкийн тэнгисийн цэргийн дүрд тоглосон бөгөөд  Японы хаант улсын эсрэг тулалддаг Жусоны дайчин эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаагаар кино үргэлжилдэг. Дайчин эмэгтэйн дүрийг 28 настай залуу жүжигчин Ким Тэе Ри бүтээжээ.

 

Эх сурвалж: KOREATIMES.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж