Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүд бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүд бүрдлээ

Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүд бүрдлээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчийн хурал өнөөдөр болж, ТУЗ-ийн 11 гишүүнийг албан ёсоор батламжлан, өмнөх есөн гишүүнийг чөлөөллөө. Хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүнд нийт 11 хүний нэр дэвшиж “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ, МАН-ын "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа, Цогийн Ганболд нарыг томилов.

Сануулахад, өмнөх хувьцаа эзэмшигчдийн хурлаар Сангийн яамны ТНБД С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг, ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нарыг төр төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр сонгосон билээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар, “оймс” Б.Жагар нар ирж, хурлыг үймүүлсэн юм. “Оймс” Б.Жагарын хувьд  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчийн хурлыг даргалж байсан Ц.Түмэнцогтын биед халдахыг завдав.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж