Сэтгүүлч Жамал Хашоггийг сураггүй болдог өдөр Саудын Арабын ханхүү Мохаммед Бин Салманы бие хамгаалагч залууИстанбул дахь консулын газар руу орж байгаа зургийг Туркийн өдөр тутмын сонинд нийтэлжээ. Саудын Арабын засгийн газрын бодлогыг шүүмжлэн бичдэг байсан сэтгүүлчийг хөнөөлгөхөөр Саудын Арабаас 15 хүнтэй алуурчдын баг илгээсэн гэж Туркийн мөрдөгчид мэдээлээд байгаа.
Тэгвэл зураг дээр дүрслэгдсэн Махер Абдулазиз Мутреб гэгч нь тэдний ахлагч гэж үзэж байгаа юм. Мутреб нь ханхүүгийн томоохон айлчлалуудад дагалдан явдаг хамгийн ойрын бие хамгаалагч ажээ.
Хяналтын камернаас буулгасан зургууд дээр Мутреб консулын газарт ирж, сүүлд том цүнхтэй зочид буудал руугаа орж байгаа, дараа нь нисэх онгоцны буудал руу явсан зэргийг цаг хугацаатай нь харуулсан байна.
Өчигдөр Дональд Трамп сэтгүүлчдэд ярихдаа Жамал Хашогги алагдсан нь тодорхой болсныг дуулгажээ. Тэрбээр хэрвээ аллагад Саудын Арабын эрх баригчид буруутай нь тогтоогдвол хатуу шийтгэл онооно.Сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь өөрийн улсын консулын газарт очсоны дараа сураггүй алга болсон юм.Саудын Арабын засгийн газар сэтгүүлчийг хаана байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа, энэ хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Гэвч Саудын Арабын эсрэг нотлох баримтууд ар араасаа гарч ирсээр байна.
Эх сурвалж: aljazeera.co