БНХАУ-ын иргэдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын иргэдэд ял оноожээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч асан Ж.Пунцаг нарын холбогдох авлига авсан, өгсөн гэх хэргийг өчигдөр /01.19/  шүүхэд хэлэлцээд, холбогдох хүмүүст ял оноожээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэргийг шүүж, Ж.Пунцагийг албан тушаалаа ашиглаж, бусдаас хээл хахууль авсан гэж буруутган, 1.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Мөн хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Жан Юү Шинийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Жя Рун Лингийг хээл хахууль зуучилсан үйлдэлд нь буруутган, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох ял тус тус ногдуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Пунцаг нь визийн хугацаа хэтэрсэн БНХАУ-ын иргэдээс багагүй хэмжээний хахууль авч, хилээр гаргахдаа зохих ёсны арга хэмжээг аваагүй байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж