Интерполын ерөнхийлөгчийн эхнэр нөхрөө амьд гэдэгт эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Интерполын ерөнхийлөгчийн эхнэр нөхрөө амьд гэдэгт эргэлзэж байна

Интерполын ерөнхийлөгчийн эхнэр нөхрөө амьд гэдэгт эргэлзэж байна

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонвэй нь есдүгээр сарын сүүлээр Хятадад очоод сураггүй болсон бөгөөд хээл хахууль авсан хэргээр баривчлан шалгаж байгаагаа Бээжингийн эрх баригчид саяхан зарласан билээ. Түүний дараахан Мэн Хонвэй албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг Интерпол мэдээлсэн юм. Мэнгийн гэр бүлийг Францын цагдаагийн газар хамгаалалтад авсан байгаа ажээ. Мэн Хонвэйн эхнэр Грэйс Мэн анх удаа BBC ярилцлага өгөхдөө “Би одоог хүртэл нөхөртэйгөө холбоо барьж чадахгүй байна. Хүүхдүүд минь надаас аавыгаа асуухад түүнийг удаан хугацааны ажлаар гадагшаа явсан гэж хэлж байгаа. Саяхан надад мэдэхгүй дугаараас дуудлага ирсэн. Утсаа автал битгий юм ярь намайг сонс гэж хэлсэн. Таныг хоёр талаас ажиглаж байгаа гэсэн. Би маш их гайхаж ямар хоёр тал яагаад намайг ажиглаж байгаа юм бэ? Францад уу? гэж би  асуусан. Тиймээ Франц улсад. Франц улс таныг хамгаалж чадна гэж бодож байна уу? гээд утсаа тасалсан. Хятад улс үнэхээр хэрцгий хандаж байна. Би нөхрөө амьд гэдэгт эргэлзэж байна ” гэжээ. Интерполын ерөнхийлөгч асан Хятадад очсон өдрөө эхнэрийнхээ хувийн цахим шуудан руу хутганы дүрс бүхий зурвас илгээсэн байна. Түүний зурвасаас эхнэр нь нөхрөө аюултай нөхцөл байдалд орсныг мэдээд маргааш өдөр нь Францын цагдаагийн байгууллагад хандсан гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж