Си Жиньпин армийн хоёр генералыг “авлалаа” | News.MN

Си Жиньпин армийн хоёр генералыг “авлалаа”

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Си Жиньпин армийн хоёр генералыг “авлалаа”

Си Жиньпин армийн хоёр генералыг “авлалаа”

Зүүн гар талаас Хятадын Ардын чөлөөлөх армийн улс төрийн хэлтсийн дарга Жан Ян, болон тус армийн удирдах албан тушаалан Фан Фэнхуй нар 2017 оны Хятадын ард их хуралд оролцож байгаа нь

Хятадын коммунист намаас ардын чөлөөлөх армийн генерал асан хоёр хүнийг албан тушаалаас нь огцруулж, намын гишүүнчлэлээс нь татгалзуулах болсон тухай өнгөрсөн Мягмар гаригт /2018.10.16/ мэдээлэв.

Тэдний нэг болох Фан Фэнхуй нь Хятадын цэргийн төв комиссын гишүүн, нэгдсэн албаны дарга байжээ. Төв хорооны мэдээнд түүнийг авлига авч, ёс зүй, хуулийн ноцтой зөрчил гаргасан хэргээр генерал цолыг нь хураасан талаар дурджээ. Түүний авсан авлигын хэмжээ нь нийт 1,4 сая ам.доллар болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Фан Фэнхуйгийн авлигын хэрэгт 300 орчим цэргийн албан хаагч  хамт буруутгагдаад байна.

Цэргийн төв комиссоос хийсэн мэдэгдэлд түүнийг шийтгэлээс зугтахын тулд амиа хорлох оролдлого хийсэн нь коммунист нам болон ардын армийн нэр төрийг гутаасан хэрэг гэжээ.

Харин ардын чөлөөлөх армийн улс төрийн хэлтсийн дарга асан Жан Ян цэргийн цолыг худалдсан, авлига авсан хэрэгт буруутгагдаад байна.

Си Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн авлигыг үндсээр нь устгах өргөн хүрээтэй кампанит ажлыг өрнүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд сүүлийн таван  жилд авлигын хэрэгт холбогдсон нийт 13000 орчим цэргийн албан хаагчид шийтгэл оноосон хэмээн Ардын чөлөөлөх армийн сонинд бичжээ. “Улс төрийн их ан ав” хэмээн нэрлэгдэж буй түүний авигатай тэмцэх ажил дуусах болоогүй хэмээн Си дарга Синьхуа агентлагт ярилцлага өгч байжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: southfront.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ши Жин Пин бол агуу удирдагч 2018-10-19 124.158.88.62

Манай монгол Цагдаа цэргийн удирдах дээд албаны хүмүүсээс авилга хийдэгийг нь авлах цаг нь болсон. Бас улс төрийн өндөр дээд албан тушаалтангуудыг АТГ сайн шалгаж мөрдөж илрүүлэмээр байгаам. Юм л бол нохойд хядаг яс төрийн албан хаагчидыг болохоор барьж идчихгээд л. Янз бүрийн байдлаар дарга нар ахлахууд нь дарамтлаад. Манай монголын нийгэм хэзээ хүн хүнийхээ төлөө гэдэг болох юм болдоо хөөрхий зайлуул

Avatar

Зочин 2018-10-19 202.131.225.197

iim dargatai boloh yumsan l geed bga shde

Avatar

зочин 2018-10-19 103.10.22.40

Улс төрийн их ан ав хийдэг хятадын туршлагыншууд хуулбарлаад шуурхай хэрэгжүүлээч атг

Avatar

zochin 2018-10-19 103.26.194.185

manId bol zahiin hurandaa surguuliin zahiralaas l garah Mongo bnoooo

Avatar

Зочин 2018-10-19 202.126.89.172

Ши Жин Пиний жишгээр манай цэрэг цагдаа хүчний байгууллагуудад ав хийвэл үлдэх хүн гарахгүй байх. Ямар орлогоороо авсан юм гэмээр үнэтэй хаус жип машин алт мөнгөн эдлэл брэндйин хувцас зуслангийн хаус гээд үндэслэлгүй хөрөнгөжсөн нь харваас илт.

Avatar

Зоригто 2018-10-19 107.77.173.12

Ши дарга хэмжээгүй эрхт Их хуандий болох замаа засч ирээдүйн УТ-ийн өрсөлдөгчидөө авилгатай тэмцэх нэрээр цэвэрлэж байна.

Avatar

Зочин 2018-10-19 122.201.31.76

хятадад 1937 он иржээ.их хэлмэгдүүлэлт биз аайн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж