Зүүн гар талаас Хятадын Ардын чөлөөлөх армийн улс төрийн хэлтсийн дарга Жан Ян, болон тус армийн удирдах албан тушаалан Фан Фэнхуй нар 2017 оны Хятадын ард их хуралд оролцож байгаа нь
Хятадын коммунист намаас ардын чөлөөлөх армийн генерал асан хоёр хүнийг албан тушаалаас нь огцруулж, намын гишүүнчлэлээс нь татгалзуулах болсон тухай өнгөрсөн Мягмар гаригт /2018.10.16/ мэдээлэв.
Тэдний нэг болох Фан Фэнхуй нь Хятадын цэргийн төв комиссын гишүүн, нэгдсэн албаны дарга байжээ. Төв хорооны мэдээнд түүнийг авлига авч, ёс зүй, хуулийн ноцтой зөрчил гаргасан хэргээр генерал цолыг нь хураасан талаар дурджээ. Түүний авсан авлигын хэмжээ нь нийт 1,4 сая ам.доллар болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Фан Фэнхуйгийн авлигын хэрэгт 300 орчим цэргийн албан хаагч хамт буруутгагдаад байна.
Цэргийн төв комиссоос хийсэн мэдэгдэлд түүнийг шийтгэлээс зугтахын тулд амиа хорлох оролдлого хийсэн нь коммунист нам болон ардын армийн нэр төрийг гутаасан хэрэг гэжээ.
Харин ардын чөлөөлөх армийн улс төрийн хэлтсийн дарга асан Жан Ян цэргийн цолыг худалдсан, авлига авсан хэрэгт буруутгагдаад байна.
Си Жиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн авлигыг үндсээр нь устгах өргөн хүрээтэй кампанит ажлыг өрнүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд сүүлийн таван жилд авлигын хэрэгт холбогдсон нийт 13000 орчим цэргийн албан хаагчид шийтгэл оноосон хэмээн Ардын чөлөөлөх армийн сонинд бичжээ. “Улс төрийн их ан ав” хэмээн нэрлэгдэж буй түүний авигатай тэмцэх ажил дуусах болоогүй хэмээн Си дарга Синьхуа агентлагт ярилцлага өгч байжээ.
Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: southfront.org
Холбоотой мэдээ