Шакирагийн хөл хүнд зураг нийтлэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Шакирагийн хөл хүнд зураг нийтлэгджээ

Дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж байгаа билээ. Хамгийн дур булаам хосуудаар нэрлэгддэг Шакира, Жерард Пике нар бяцхан хүү Миланыхаа хамт гэр бүлийн зургаа авахуулжээ. Энэхүү зургийг хандивын үйл ажиллагаанд ашиглуулахаар авахуулсан байна.

Хайр гэрэлтсэн хосуудын зурагт дуучин бүсгүйн гэдэс нэлээд томорсон байгаа нь харагдана. Шакира болон найз залуу, хөлбөмбөгчин Жерар Пике нар 2012 онд Милан хэмээх хүүтэй болсон билээ. Тэд хуримаа хийгээгүй ч өнгөрсөн онд сүй тавьцгаасан юм.

Тэрбээр “Манай гэр бүл жаргалтай байгаа. Хөөрхөн хүү минь тун удахгүй дүүтэй болно. Пике энэ тухай сонсоод маш их баярласан. Би сайн ээж, халамжтай хань байхын төлөө их хичээж байгаа. Тиймээс би дахин ээж болохоор зориг шулуудсан” гэжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж